Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Сул ажлын байрны зар

Эмнэлзүйн зохицуулалтын тасагт Шуурхай удирдлагын багийн менежер шалгаруулж авна  

Ажлын байрны сонгон шалгаруулалтанд тавигдах шаардлага:

  • Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их, дээд сургууль төгссөн.
  • Эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй. /Лиценз сунгаснаас хойш багц цагийг бүрэн биелүүлсэн./ 
  • Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн мэргэжил эзэмшсэн. 
  • Эмнэлзүйн практикт ажилласан ажлын туршлагатай /Төв эмнэлгүүдэд суралцсан хугацаа орж болно/
  • Эмчлүүлэгч үйлчлүүлэгчдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт явуулах чадвартай
  • Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй.
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Интернетийн орчин, дотоод сүлжээнд чөлөөтэй ажиллах чадвартай
  • ЭМБОСургалт явуулах чадвартай
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай.
  • Ээлжийн ажилд ажиллах боломжтой
  • Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг байх
  • Олон нийтийн ажилд идэвх санаачлагатай оролцдог, урлаг, спортын авъяастай.

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн 1-р маягт
  2. Төгссөн сургуулийн диплом, лицензийн хуулбар наториатоор батлуулсан.
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Мэргэжил эзэмшсэн болон дээшлүүлсэн гэрчилгээний хуулбар

Дээрх шаардлагыг бүрэн хангасан хүний материалыг Хүний нөөц, хөгжлийн албанд  2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дотор хүлээн авна. Холбоо барих утас: 323895