Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 71 046 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 527 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 71 622 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 662 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 22.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 36 743 буюу 51.3 хувь нь хүү, 34 879 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.1 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 941 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1136 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.9-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 15531 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 191 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 9499 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6032 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 28 төрлийн 39 553 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 122.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2045 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 4.1-оор нэмэгдсэн байна.
Сул ажлын байрны зар

П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН

СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

1. Ажлын байрны нэр:  Гемодиализын тоног төхөөрөмжийн инженер /гэрээт ажилтан/

Ажлын байрны тодорхойлолт: Гемодиализ эмчилгээний тасагт ажиллаж, үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээг аюулгүй чанартай үзүүлэхэд аппарат тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана. 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эмнэлгийн тоног төхөөрөмж, ашиглалтын инженер мэргэжлээр бакалавр  ба түүнээс дээш зэрэгтэй
  • Гемодиализын тоног төхөөрөмжийн аппарат дээр ажиллаж байсан туршлагатай
  • Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах чадвартай
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх эрмэлзлэлтэй
  • Судалгаа, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай

2. Ажлын байрны нэр:  Дүрс оношилгооны техникч /гэрээт ажилтан/

Ажлын байрны тодорхойлолт: Дүрслэл оношилгооны тасагт ажиллаж, рентген харалт болон КТ-ийн зураг авах үйлчилгээг үйлчлүүлэгчид стандартын дагуу хийж гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Дүрс оношилгооны техникч мэргэжлээр төгссөн
  • Компьютер томографийн аппарат дээр ажиллаж байсан туршлагатай, үнэмлэхтэй
  • Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах чадвартай
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх эрмэлзлэлтэй
  • Судалгаа, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай

Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай

Ажилд орохыг хүсэгчдийн бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
  • /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

3. Ажлын байрны нэр: Хөдөлгөөн засалч -2 /хүний оронд 1 жил ажиллах/

Ажлын байрны тодорхойлолт: Тархины харвалт, зүрхний шигдээсийн дараах сэргээн засах эмчилгээнд хөдөлгөөн засах эмчилгээг гардан хийж үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг сайжруулах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

 • Анагаах ухааны их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөж Хөдөлгөөн засалчийн мэргэжил эзэмшсэн байх
• Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
• Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
• Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
• Тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон ачаалал даах чадвартай
• Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах
• Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх,
• Ажлын ачаалал даах, ажлыг хугацаанд нь гүйцэтгэх чадвартай
• Мэргэжлээрээ ажилласан туршлагатай

3. Ажлын байрны нэр: Сувилагч /гэрээт ажилтан/

Ажлын байрны тодорхойлолт: Төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгууд болон амбулаторийн 2 дугаар ээлжинд ажиллаж, үйлчлүүлэгчид асаргаа сувилгааг стандартын дагуу хийж гүйцэтгэнэ.  

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Сувилагч мэргэжлээр бакалавр зэрэгтэй
  • Нарийн мэргэжил олгох сургалтанд хамрагдсан бол давуу тал болно
  • Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах чадвартай
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх эрмэлзлэлтэй
  • Судалгаа, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай

Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай

Ажилд орохыг хүсэгчдийн бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
  • /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Материал хүлээн авч эхлэх дуусах хугацаа: 2016.03.31 хүртэл

Материал хүлээн авах газар, өрөө байрны хаяг: Баянгол дүүрэг, 5-р хороо Ард Аюуш 1А гудамж, ШУГТЭ-ийн өргөтгөлийн 2-р давхарт 1 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба

Ажлын байрны талаар мэдээлэл өгөх хүний нэр, утас: Хүний нөөцийн албаны дарга Г.Батсүрэн /70187882/