Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.
“ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ, ЁС ЗҮЙН ГОРИМ” СЭДЭВТ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГ

Эрүүл мэндийн сайдын 2013 оны “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай” 446 дугаар тушаалыг сурталчилах, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эрүүл мэндийн байгууллага дээр ажиллахдаа төгсөлтийн дараах сургалтад суралцаж буй эмч нарын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөний дагуу “Резидент эмч нарын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах нь” сарын аяныг 2017 оны 1 сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Аяны хүрээнд   “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, ёс зүйн горим” сэдэвт  үзүүлэх сургалтыг 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 14.00 цагт  Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хурлын танхимд зохион байгууллаа.

Үзүүлэх сургалтын гол зорилго нь үндсэн мэргэшлийн сургалтад суралцагч резидент эмч нарын ёс зүйн горимын мэдлэгийн түвшинг ахиулах, бататгах, ёс зүйн журам, горимыг баримталж хэвшүүлэх, хандлагыг төлөвшүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, харилцан суралцах, туршлага судлахад чиглэгдэж байна.

Үзүүлэх сургалтын үйл ажиллагааг нээж ЭМХТ-ийн ЭМАХА-ны дарга Ж.Тогтохбаяр, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн захирал Д.Чулуунбаатар нар амжилт хүсч үг хэллээ.