Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 38 084 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 29 төрөлтөөр буюу 0.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 38 361 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хүүхдээр буюу 0.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 19 596 буюу 51.1 хувь нь хүү, 18 765 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар эхийн эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 521 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 632 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 8 523 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 5 153 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 3 370 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 26 төрлийн 22 783 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 70.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 958 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.7-оор нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн салбарынхан авилга, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллана

 Эрүүл мэндийн салбарынхан авилга, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллана

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран энэ сард эрүүл мэндийн яамны удирдлагын зөвлөл болон аймаг, нийслэлийн  эрүүл мэндийн газрыг оролцуулсан эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны 3 дахь удаагийн сургалтаа харъяа байгууллагын дарга нарт зориулан зохион байгуулж байна. Байгууллагын хөгжил нь удирдлагын манлайллаас шалтгаалдаг бөгөөд өнөөдрийн энэхүү удирдах ажилтны  сургалтаар итгэл үнэмшил, үнэт зүйлс, ёс зүй, мэдлэг, чадвараараа бусдыг удирдан манлайлахад нь нэмэр болохуйц мэдээллийг өгөх, хууль эрхзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, удирдлагын ёс зүйг төлөвшүүлэх зорилготой юм

Авлигатай тэмцэх газраас хийсэн судалгаагаар иргэд, олон нийтийн зүгээс эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэл  өндөртэй, түүнчлэн эрүүл мэндийн чиглэлээр төрийн үйлчилгээг хүргэхдээ бэлэг сэлт, албан  бус төлбөр авах, үндсэнажлын цагаар хувийн эмнэлгүүдэд ажиллах, хүнд суртал үүсгэх, иргэдтэй ёс зүйгүй харьцах зэрэг авлигын эсрэг хууль тогтоомжид заасан хориглолт, хязгаарлалт болон мэргэжлийн ёс зүйг зөрчдөг үйлдлүүд түгээмэл байгаа талаар дурдсан байдаг.  Тухайлбал тус газраас зохион байгуулдаг “Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ-2015” судалгааны дүнгээс үзэхэд эрүүл мэндийн салбар дунджаас доогуур үнэлэгдсэн төдийгүй цаашид авлигыг хянах механизм, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, ил тод, хариуцлагатай байдал зэрэгт анхаарал хандуулах шаардлагатай гэж судалгаанд оролцогсод онцолсон байна. Тиймээс эрүүл мэндийн салбарынхан энэ байдалд дүгнэлт хийж 2016 онд  эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд  нээлттэй, ил тод, ойлгомжтой байлгах зорилгоор технологийн дэвшил, цахим тогтолцоог бүрдүүлсэн шинэ санаачлагуудыг өрнүүлэн,  үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, өвчтөний биеийн байдлыг ар гэрийнхэнд мэдээлэх, шилэн эрүүл мэнд, шилэн эмнэлгийн ажлыг эхлүүлэн тодорхой үр дүнд хүрээд байгаа билээ.