Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар 44 960 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 306 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 45 308 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 359 хүүхдээр буюу 0.8 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 23 159 буюу 51.1 хувь нь хүү, 22 149 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 10 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.1 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.6-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 599 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 720 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.9-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 9 933 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 116 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6 027 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 3 906 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар 26 төрлийн 25 976 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 80.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1050 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
Гомеопат эмчилгээний аргыг сонирхуулах нь

Уламжлалт бус эмчилгээний аргыг сонирхох нь маш олон нөхцлөөс хамаардаг билээ. Анх 1956 оноос эхлэн Европд талидомидыг эмчилгээнд нэвтрүүлснээс хойш хүн төрөлхтөн эмнээс болж ямар аюулд өртөж болохыг мэдэрсэн юм. Таван жилийн дотор энэ эмийг хэрэглэсэн эрүүл эхээс 8000 хүүхэд төрөлхийн гажигтай мэндэлсэн байна. Талидомидтой холбоотой энэ эмгэнэл нь бүх дэлхийн эрх баригчдад сайн туршилт хийгдээгүй эм нь ямар аюул дагуулж болохыг харуулсан билээ. (Их Британий эмнэлгийн холбоо 1990 он). Энэ цагаас хойш өвчтөн өөрт нь бичиж байгаа эмийг нягт судлах болж, дэлхийн эмийн компаниудын хариуцлага өндөрссөн юм.

Холистик эмчилгээний суурь:

 Гомеопат эмчилгээнд эмийг маш бага тунгаар тунлаж өгдөг ба, хэрэв тус эмийг эрүүл хүн их тунгаар хэрэглэвэл тус эм нь эмчлэх гэж буй өвчнийхөө шинж тэмдэгийг өөрөө үзүүлдэг байна. /адил өвчнийг адилаар нь илааршуулах зарчим/

Гомеопат урсгал төрсөн түүх.

Берлин хотоос 100 милийн зайтай байрлах Мейсен хотод 1755 онд гомеопат эмчилгээг үндэслэгч  Христиан Фридрих Самүэль Ганеман мэндэлсэн юм.

1779 онд Эрлангерд байрлах Фридрих Александрийн их сургуульд элсэн “Анагаах ухааны доктор” болжээ.

Шотланд улсын алдарт эмч Виллиам Кёллны (1710-1790) бичсэн Materia Medica –гийн анхдугаар ботийг 1790 онд Ганеман орчуулан  хэвлүүлжээ.

1789 онд хэвлэгдсэн Materia Medica –гийн хоёрдугаар боть гарахаас 17 жилийн өмнө  Виллиам Кёллн нь Cinchona нэртэй перуаны холтсыг туршин  хийсэн 20 хуудас бүхий өөрийн шинжилгээний ажлыг хэвлүүлсэн ба тус ажлаа 2 дугаар боть номондоо оруулсан байна. Cinchona ургамал (хинин) нь Перу улсад эртнээс өргөн хэрэглэж ирсэн ба 1640 онд Испани улсад хумхаа өвчинд (урд нь намгийн өвчин гэдэг нэртэй байсан) өргөн хэрэглэгдэж иржээ.

Ганеман доод Венгерийн Трансильван хотын захирагчийнд хоёр жил намгархаг газар ажиллах хугацаанд хумхаа өвчний улмаас олон хүн нас барсан тул уг өвчнийг нилээд судалсан ба эмч Виллиам Кёллны хумхай өвчний үед өргөн хэрэглэгдэж эхэлсэн Cinchona ургамлын талаархи судалгааны материалыг нилээн сонирхсон.

Тухайн үеийн практик зарчмын дагуу Ганеман өөр дээрээ перуаны холтсын үр дүнг туршин үзэхээр шийдэж, өндөр тунгаар хэрэглэн маш анхааралтай  физик болон сэтгэлзүйн шинж тэмдэгт дүгнэлт хийн гайхалтай үр дүнд хүрчээ. Ганеман нь Cinchona ургамалын хорон чанар болон клиник үр дүн нь уг ургамалаар эмчилж буй хумхаа өвчний шинжтэй дүйж байжээ.

Бас нэг нээлт нь Ганеманыг дээрх туршилтыг хийхээс жилийн өмнө тэмбүү өвчнийг мөнгөн усаар эмчилдэг нь хөлс, гүйлгэлт, бүх ялгаралтыг (тухайн үед ингэж төсөөлж байсан) сайжруулаад илааршдагтаа биш, “мөнгөн усны халуурал” буюу мөнгөн усанд хордоход илэрдэг клиник шинж нь тэмбүүний үед илэрдэг шинжтэй адил байсан байна.

Дээрхи хоёр жишээн дээр Ганеман эмчилгээний нэг зарчмийг олж илрүүлсэн байна. Энэ нь Ньютоны хувьд алим, Архимедын хувьд ванн байсан шиг түүний хувьд Cinchona ургамалын холтос нь нээлт байсан юм.

            Гэхдээ энэ нээлт нь шинэ байгаагүй, Ганеманаас 300 жилийн өмнө Парацельс “ хүнд өвчин үүсгэдэг бодис мөн эмчлэх чадвартай” гэдгийг анзааржээ.

1534 оны үед  Швейцарийн алдарт эмч, алхимич Филипп Ауреолус Теофраст Бомбаст фон Гугенхейм нь тухайн үед аймшиг болж байсан хар тахлаас олон хүн эмчилснээр алдаршиж байсан ба эмчилгээний зарчим нь, тухайн өвчтөний ялгарлаас зүүний үзүүрээр маш багийг  хэмжин авч талхаар үрэл бэлтгэн энэ өвтөндөө уулгаж эмчилсэн байж.

Ганеман нь тухайн үед балчир хүүхдүүдийн дунд өргөн тархсан улаан эсэргэнэ (скарлатина) өвчнийг түүний толгойнд төрсөн шинэ эмчилгээний зарчмаар эмчлэхээр шийдэн, адил төст клиник хордлого өгдөг Гуа хатны ургамлыг судлан урьдчилан сэргийлэх эм болгон хэрэглэж болох юм гэсэн санааг гарган олон нийтэд дэвшүүлсэн боловч түүний саналыг хэн ч авч хэлэлцээгүй байна. Гэвч 1812 онд улаануудын тахал дэгдэн Ганеман өөрийн бэлдсэн эмээсээ нэг дуслыг 9 хүртэлх насны хүүхдэд, хоёр дуслаар 9 наснаас дээш насны хүүхдэд өдөрт 3-4 удаа уг өвчний үед хэрэглүүлэн, хүүхдийн нас баралтыг нилээн их бууруулсан ба, мэргэжил нэгт эмч нараасаа  маш их талархал хүлээн авчээ (Black 1843).

Бас нэг сонирхол татам гайхалтай нотолгоо.  Ганеман өөрийн хөрөгийг зуруулахаар Лейпцигээс нэгэн зураачийг урьсан нь тухайн үеийн депресс гэж оношилж байсан өвчнөөр уг зураач удаан өвдөж зогсолгүй шаналж байжээ. Тэр зураач будганд биирээ дүрээд, зүрах тоолондоо амандаа долоон хурцалж байсан ба энэ зуршлаасаа болоод  будгандаа хордсон байж магадгүй гэж оношлон тухайн будгаас нь аван гомеопат бэлдмэл бэлтгэн өгч удалгүй түүний депрессийг эмчилсэн байна. 

Зургаан жилийн турш Ганеман нь өөрийн онолыг шалган “Адил юмыг адилаар нь эмчлэх” адил зарчмыг гарган иржээ. Энэ зарчмаараа гарган авсан эмийг “Гомеопат бэлдмэл” гэж нэрлэжээ. Үгийн үндэс нь Homoios “адил” болон pathos “өвчин,  шаналал” гэсэн үгнээс  үүсгэлтэй ба 1807 оноос эхлэн түүний ном, хөдөлмөрт энэ тодорхойлолт орж эхэлжээ. Эсрэг зарчмаар эмчлэгддэг аргачлалыг “аллопат” гэж нэрлэн allois “эсрэг” гэсэн утгыг агуулдаг байна.

 Гомеопат ба Ганем нь нэр хүндийнхээ алдарыг 1812 оны өвөл Европд ТИФ өвчний аюултай халдвар дэгдсэн үед олжээ. Ганеман нь өөрийн гомеопат бэлдмэлийн тусламжтайгаар 180 өвчтөнийг эдгээсэн ба ердөө 1 хүн л нас барсан байна.

Түүний алдар Европ даяар тархаж “Архаг өвчин, түүний гарал үүсэл болон гомеопат эмчилгээ” гэдэг том бүтээлээ туурвижээ.

Уг ном нь 5 удаа хэвлэгдэн гарч байсан билээ.   

Гомеопатын тархалт: 

Гомеопат Австралд- 1840 онд цэргийн эмнэлгийн мэс засалч, эмч Albert Scholz анх нэвтрүүлсэн байна.

Гомеопат Англид: 1882 он Английн анхны гомеопат эмч Frederick Hervey Foster Quin нэвтрүүлжээ.

Гомеопат Америкт: 1825 он Haus Burch Cram эмч нэвтрүүлсэн.

Энэтхэг: 1810 онд энэтхэгт ажиллаж байсан герман гомеопат эмч Dr.Mitchell нэвтрүүлсэн.

Шинэ Зеланд: 1849 онд Глазго хотоос ирсэн гомеопат эмч хэрэглээнд нэвтрүүлсэн.

Бельги, Голланд -1827 он.

Польш – 1820 онд, Португал -1838 он, Испани-1833 он, Африк-1890 он, Швейцарь- 1832 он.

Гомеопат түүхий эд:

Өнөөдрийн байдлаар ойролцоогоор 65% нийт гомеопат бүтээгдхүүнийг ургамалын түүхий эдээр хийдэг байна. Энэ шалтгаанаас хамаараад нийтлэг гомеопат бэлдмэл болон ургамалын бэлдмэл хоёрыг холих нь зүйн хэрэг. Гэвч энэ 2 бэлдмэлийг хийх аргачлалд нилээд ялгаатай. Ургамалын бэлдмэлийг ус юмуу спиртээр хандлан гарган авдаг бол гомеопат бэлдмэлийг нэмэлтээр заавал шингэлдэг байна.

Гомеопат бэлдмэлийг бэлдэх арга аргачлалыг өөрийнх нь улсын фармакопейн өгүүллээс хамаараад ургамалын аль хэсгийг хэзээ түүн авч, яаж бэлдэх, шингэлэх нь дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг.

Амьтан болон шавьжны гаралтай түүхий эд:

Түүхий эдийг эрүүл шавьжнаас авдаг. Энэ төрлийн түүхий эдэд зөгий, аалз, могой, гүрвэл, хилэнцийн хор гэх мэт ордог байна. Энэ төрлийн түүхий эдийг эмчилгээний практикт анх 1847 онд Dr. Frederick Humpries нэвтрүүлжээ. Амьтны гаралтай түүхий эд нь хурдан үйлчилгээ, үр дүн өгдөг ба ялангуяа үрэвсэл, дархлаа тогтолцооны урвалыг маш эрчимтэй сайжруулдаг байна.

Биологийн түүхий эд:

Энэ төрлийн түүхий эдэд эрүүл амьтан, ургамалын ялгарал, бактерийн төрлөөс гарган авдаг байна. Биологийн гаралтай эрүүл түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн нь Саркоди гэж нэрлэгддэг билээ.

Харин өвчтэй түүхий эдээс гарган авсан бэлдмэл нь Нозод гэж нэрлэдэг байна. Үүнд: үүний өвчтэй эсээс гарган авсан түүхий эд, Staphylococcus-аас гарган авсан түүхий эд г.м. ордог байна. 

Химийн түүхий эд

Нийт  түүхий эдийн 30% нь байгалийн болон ургамалын гаралтай органик химийн бодис ордог байна.

Өөр гаралтай түүхий эд

Энэ бүлэгт цэцэгний тоосонцор, нохой болон муурны үс, өд, янз бүрийн хоол хүнс, мөн гомеопат эм нь 150 нэр төрлийн аллопат эмтэй хавсарсан Таупат нэртэй бэлдмэл ордог байна.

Эм бэлтгэх аргачлал.

  • Экстракц (Хандлах)
  • Потенцирования (шингэрүүлэх)

Гэсэн ерөнхий 2 аргатай байна.

Эмийн хэлбэр:

  • Тунлагдсан нунтаг
  • Шингэн эм
  • Шахмал эм
  • Гадуур хэрэглэх эм
  • Бусад хэлбэр (лаа, нүдний дусал, тарилага, хамрын цацлага г.м)

Эх сурвалж:

ü  Стивен Кейн “Гомеопатическая фармакология” 2009 год