Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны сургалт зохион байгуулагдаж байна.

Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны сургалт зохион байгуулагдаж байна.

 Эрүүл мэндийн салбарын хөгжилд удирдах ажилтны мэдлэг, ур чадвар, ёс зүй, харилцаа хандлагыг өөрчлөх, сайжруулах нь нэн чухал юм. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын ихэнхи нь анагаахын салбарын ажилтан, мэргэжилтэн байдаг бөгөөд удирдахуйн ухааны болон сэтгэл зүйн мэдлэг дутмаг байдгаас харилцаа хандлага, ёс зүйн алдаа гаргах, үүнээс үүдэн эмч, ажилтан, үйлчлүүлэгчдийн хооронд зөрчилдөөн гарах, үйлчлүүлэгчдээс гомдол санал ирж, зөрчилд орох асуудал байсаар байна. Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас хийсэн судалгаагаар иргэд олон нийтийн зүгээс эрүүл мэндийн байгууллагын салбарын албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэл  өндөр, түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээ авахад бэлэг сэлт, мөнгө авах тохиолдол түгээмэл байгаа талаар дурджээ.

Эдгээрээс үзэхэд эрүүл мэндийн яамны удирдлагын зөвлөл болон харьяа байгууллагын удирдах албан тушаалтнуудыг оролцуулсан авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хууль, журмын хэрэгжилт, 2016 онд шинээр батлагдсан Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалт болон удирдах ажилтны ёс зүйг төлөвшүүлэх сургалтыг зохион байгуулах шаардлагатай байгаа нь харагдсан юм.