Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Удирдах ажилтнуудын авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хууль эрхзүйн мэдлэгийг сайжруулна.

Удирдах ажилтнуудын авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хууль эрхзүйн мэдлэгийг сайжруулна.

Байгууллагын хөгжил нь удирдлагын манлайллаас шалтгаалдаг бөгөөд өнөөдрийн Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны  сургалтаа та бүхний итгэл үнэмшил, үнэт зүйлс, ёс зүй, мэдлэг, чадвараараа бусдыг удирдан манлайлахад нь нэмэр болохуйц мэдээллийг өгөх, хууль эрхзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, удирдлагын ёс зүйг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа гэдгийг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн сургалтыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.Авлигатай тэмцэх газраас хийсэн судалгаагаар иргэд, олон нийтийн зүгээс эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэл  өндөртэй, түүнчлэн эрүүл мэндийн чиглэлээр төрийн үйлчилгээг хүргэхдээ бэлэг сэлт, албан  бус төлбөр авах, үндсэнажлын цагаар хувийн эмнэлгүүдэд ажиллах, хүнд суртал үүсгэх, иргэдтэй ёс зүйгүй харьцах зэрэг авлигын эсрэг хууль тогтоомжид заасан хориглолт, хязгаарлалт болон мэргэжлийн ёс зүйг зөрчдөг үйлдлүүд түгээмэл байгаа талаар дурдсан байдаг. 

Тухайлбал тус газраас зохион байгуулдаг “Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ-2015” судалгааны дүнгээс үзэхэд эрүүл мэндийн салбар дунджаас доогуур үнэлэгдсэн төдийгүй цаашид авлигыг хянах механизм, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, ил тод, хариуцлагатай байдал зэрэгт анхаарал хандуулах шаардлагатай гэж судалгаанд оролцогсод онцолсон байна. Тиймээс эрүүл мэндийн салбарынхан энэ байдалд дүгнэлт хийж 2016 онд  эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд  нээлттэй, ил тод, ойлгомжтой байлгах зорилгоор технологийн дэвшил, цахим тогтолцоог бүрдүүлсэн шинэ санаачлагуудыг өрнүүлэн,  үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, өвчтөний биеийн байдлыг ар гэрийнхэнд мэдээлэх, шилэн эрүүл мэнд, шилэн эмнэлгийн ажлыг эхлүүлэн тодорхой үр дүнд хүрээд байгаа билээ.  Иймд эрүүл мэндийн салбарт тулгарч байгаа дээрх асуудлуудын хүрээнд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Авлигатай тэмцэх газартай хамтран яамны удирдлагын зөвлөл болон харьяа байгууллагын удирдах албан тушаалтнуудыг оролцуулсан хууль, тогтоомж болон удирдах ажилтны ёс зүйг төлөвшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

Цаашид энэхүү  сургалтаас мэдээллийг авч, орон нутгийн түвшинд хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлон,  ёс-зүй, шударга ёсыг эрхэмлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарынхан манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байгааг зохион байгуулагчид хэллээ. Уг сургалтыг үргэлжлүүлэн Эрүүл мэндийн хөгжлийн төвд зохион байгуулж байна.