Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Хүний нөөц, байгууллагын хөгжил сургалтын үр дүнгийн тайлан уралдаан боллоо.

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Рафаель интернешнл ТББ, ORP институт хамтран хэрэгжүүлсэн Эрүүл мэндийн мэргэжилтнийг чадвахижуулах төслийн үр дүнг тайлагнах “Хүний нөөц,  байгууллагын хөгжил сургалтын үр дүнгийн тайлан, уралдаан”  2016.12.02-ны өдөр Бишрэлт зочид буудалд боллоо. Уг үйл ажиллагаа нь Эмнэлгийн мэргжилтнийг чадвахижуулах төслийн хүрээнд байгууллагын соёлыг шинэчлэх, байгууллагад өөрчлөлт шинэчлэлийг бий болгох зорилгоор зохион байгуулсан сургалтуудын үр дүнг тайлагнах, байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэсэн, хэрэгжүүлсэн ажлуудыг дүгнэн шидлэг баг хамт олныг сонгон шалгаруулах, байгууллагад өөрчлөлт шинэчлэлийг удирдан бусдыг манлайлсан баг хамт олныг дэмжин урамшуулах нийт эрүүл мэндийн салбарт үлгэр дуурайл болгох зорилгоор амжилтыг тэмдэглэн түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа юм. Сургалтад Баянзүрх дүүргийн  Эрүүл мэндийн нэгдэл, Сүхбаатар дүүргийн  Эрүүл мэндийн нэгдлүүдээс бэлтгэгдсэн сургагч багш нар, Баянзүрх, Сүхбаатар  дүүргийн  Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт дарга нар, Дархан –Уул аймгийн өрх, сумын эрүүл мэндийн төвийн дарга нар нийт 90 орчим хүн оролцлоо. Тайлан уралдааныг нээж ЭМХТ-ийн ерөнхий захирал Б.Нарантуяа, ORP институтын гүйцэтгэх захирал Юу Хе Жи нар үг хэлж оролцогчдод амжилт хүслээ.

Энэхүү арга хэмжээнд нийт 67 баг хамт олон оролцсоноос 40 баг хамт олон тайлангаа албан ёсоор ирүүлсэн. Уг тайлангийн уралдаанд Гран при шагналд Эрүүл мэндийн төвийн үйлчилгээний ажилтны оруулсан санал хүртэл тухайн байгууллагын тусламж үйлчилгээнийн чанарыг сайжруулахад чухал  үүрэгтэйг бусад хамт олондоо ойлгуулсанаар иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанарт дэвшил гарсан тухай тайлангаараа СБД-ийн Эрүүл мэндийн төвийн дотор уламжлалын тасгийн баг хамт олон хүртлээ.

Монгол улсад, тэр дундаа эрүүл мэндийн салбарт Фасилитейшн гэсэн ойлголтыг нэвтрүүлж байгууллагад өөрчлөлт, шинэчлэлийг бий болгож, багийн бүтээмжийг дээшлүүлэх үйл ажиллагаа зохион байгуулсаар 2 жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд бэлтгэгдэн гарсан фасилитейторууд буюу сургагч багш нар өнөөдөр баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.