Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЗАРЛАЛ

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй  хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-4 (ЭМСХХ-4) төслийн хүрээнд  Сонгинохайрхан дүүргийн 21 хороо, одоогийн  СХД –ийн Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн хашаанд 150-200 ортой төрөлжсөн мэргэжлийн жишиг нэгдсэн эмнэлгийг 2018-2019 онд барьж,  ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Жишиг нэгдсэн эмнэлгийн  хүний нөөцийг бэлтгэх, мэргэшсэн боловсон хүчнээр хангах зорилгоор  дараах  чиглэлийн   үндсэн мэргэшлийн  сургалтаар эмч нарыг тэтгэлэгтэй  сургалтанд  хамруулж, бэлтгэнэ. Үүнд:

1          Мэдээгүйжүүлэг судлал /Анестезиологи/

2          Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ судлал

3          Дүрс оношилгоо судлал

4          Эх барих, эмэгтэйчүүд

5          Нүүр амны мэс засал судлал

6          Нүүр амны согог засал судлал

7          Мэс засал судлал

8          Гэмтэл, согог засал судлал

9          Сэтгэц өвчин судлал

10        Анатомын эмгэг судлал

11        Эмнэл зүйн эмгэг судлал

12        Мэдрэл судлал

13        Нүд судлал 

14        Арьс судлал 

15        Чих, хамар, хоолой судлал

16       Хүүхэд  судлал

17       Дотор судлал

 

Тэтгэлэгт  сургалтанд  хамрагдах   элсэгчдэд  тавигдах шаардлага:

  • Улаанбаатар хотын оршин суугч байх
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах  үндсэн  мэргэшлийн шалгалтанд  бүртгүүлж,  тэнцсэн байх
  • Аймаг, нийслэлийн  Эрүүл мэндийн газар болон тухайн ажиллаж буй байгуулага,  төрийн сангийн зардлаар суралцах гэрээ байгуулаагүй байх,
  • Шинээр байгуулагдах Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэгт ажиллах хүсэл сонирхолтой байх,
  • Төгсөөд  үндсэн  мэргэжлээрээ 5-аас доошгүй жил тасралтгүй,  тогтвор суурьшилтай ажиллах
  • Англи хэлний дунд шат /Intermediate/-аас дээш түвшины мэдлэгтэй байх,     
  • Багаар хамтран ажиллах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй байх,  

Дээрх шаардлагыг хангасан,  үндсэн мэргэшлийн элсэлтийн  шалгалтанд тэнцсэн элсэгчидтэй  сонгон шалгаруулах комисс ярилцлага хийнэ.  Ярилцлаганд  тэнцсэн тохиолдолд  4 талт гэрээ байгуулна.