Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЗАВХАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН СУЛ ОРОН ТОО

ЗАВХАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН СУЛ ОРОН ТООНЫ СУДАЛГАА

 

Хэлтсийн  нэр

Сул ажлын байр

Тавигдах шаардлага

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Завхан аймгийн эрүүл мэндийн газар

Яаралтай, гамшиг, эрсдлийн үеийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

-Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их, дээд  сургууль төгссөн

-Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 

-Яаралтай тусламжийн чиглэлээр үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн сургалтанд хамрагдсан

-Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд тэнцсэн

-Мэргэжлээрээ 3  болон түүнээс дээш жил ажилласан байх

2

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, эрсдэл, цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, хариуцсан мэргэжилтэн

-Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их, дээд  сургууль төгссөн

-Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 

-Үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан

-Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд тэнцсэн

-Клиникт 3  болон түүнээс дээш жил ажилласан байх

3

Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

-Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их, дээд  сургууль төгссөн

-Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 

-Эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн сургалтанд хамрагдсан

-Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд тэнцсэн

-Мэргэжлээрээ 3  болон түүнээс дээш жил ажилласан байх

5

Сувилахуй болон хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

-Анагаах ухааны бакалавр болон түүнээс дээш боловсролтой

-Хүний их эмч, сувилагч  

-Сувилахуйн удирдлагын чиглэлээр  сургалтанд хамрагдсан

-Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд тэнцсэн

-Мэргэжлээрээ 3  болон түүнээс дээш жил ажилласан байх

6

Эрүүл мэндийн мэдээний сан хариуцсан мэргэжилтэн

-Анагаах ухааны бакалавр болон түүнээс дээш боловсролтой

-Хүний их эмч. эрүүл мэндийн мэдээлэл зүйч мэргэжилтэй

-Эрүүл мэндийн статистикийн чиглэлээр мэргэшлийн сургалтанд хамрагдсан

-Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд тэнцсэн

-Мэргэжлээрээ 3  болон түүнээс дээш жил ажилласан байх

 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет  №1-ийг бөглөсөн байх
  • Мэргэжлийн дипломын хуулбар
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд тэнцэж нөөцөд бүртгэгдсэн тухай ТАЗ-ийн тогтоол
  • Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

Материал хүлээн авах газар:

Завхан аймгийн Эрүүл мэндийн газар 209 тоот

Хүний нөөцийн мэргэжилтэн А.Азжаргал 99469800, 70463664

 

Материал хүлээн авах хугацаа:

2016.10.15 - 2016.11.15