Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
2014-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

2014-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ


Та шалгалтанд ирэхдээ дараах зүйлсийг бэлдэж ирнэ үү!

  • Иргэний үнэмлэх эсвэл лавлагаа
  • Сургууль төгссөн диплом /Эх хувиараа/, Гадаадын бусад улс оронд төгссөн бол орчуулгын хамт,
  • Шалгалтын төлбөр төлсөн баримт /шалгалтын төлбөрийг шалгалтанд орж буй хүн бүр төлнө./

1. Шалгалтын төлбөр                                             10,000 төгрөг

2. Хүлээн авах банк                                                 Төрийн сан

3. Хүлээн авах байгууллага                                   Эрүүл мэндийн хөгжлийн төв

                  4. Зориулалт                                                           Шалгалтын төлбөр /Овог, нэр, регистрийн дугаар/

5. Дансны дугаар                                                    900020020

 

  • Шалгалт цахимаар явагдана

 

 

Мэргэшлийн чиглэл

Сургалт эрхлэгч байгууллага

Төгсөлтийн шалгалтанд орох
эмч нарын тоо

Шалгалтын хуваарь

Онол

Дадлага

1

Дотор

УНТЭ

20

2016.09.06 өдөр 9:00 цагт

2016.09.13-14 өдөр

УГТЭ

21

УХТЭ

3

2016.09.06 өдөр 11:00 цагт

Ач

3

2

Хүүхэд

ЭХЭМҮТ

24

2016.09.07 өдөр

3

Лор

УНТЭ

6

2016.09.8-9 өдөр

Ач

1

ЭМЖЖ

3

4

Эх барих, эмэгтэйчүүд

ЭХЭМҮТ

18

2016.09.06 өдөр 13:00 цагт

2016.09.8-14 өдөр

Өргөө

16

5

Хавдар  судлал

ХСҮТ

6

2016.09.12 өдөр

6

Мэдрэл

УНТЭ

8

2016.09.06 өдөр 15:00 цагт

2016.09.08-9 өдөр

УГТЭ

11

7

Сэтгэц

СЭМҮТ

14

8

Арьс

АӨСҮТ

5

9

Эмнэл зүйн эмгэг

УНТЭ

2

2016.09.07 өдөр

Ач

1

2016.09.06 өдөр 17:00 цагт

УГТЭ

5

10

Зүү төөнө засал

УАУТХ

16

2016.09.09 өдөр

11

Мэдээгүйжүүлэг

УНТЭ

8

2016.09.13-14 өдөр

УГТЭ

10

12

Сэхээн

УНТЭ

2

2016.09.07 өдөр 9:00 цагт

2016.09.09 өдөр

УГТЭ

5

13

ЯТТ

УНТЭ

12

2016.09.09 өдөр

14

Мэс засал

УНТЭ

16

2016.09.8-14 өдөр

Ач

3

УГТЭ

15

2016.09.07 өдөр 11:00 цагт

15

Гэмтэл

ГССҮТ

11

2016.09.13-14 өдөр

16

Нүд

УНТЭ

3

17

Халдварт

ХӨСҮТ

11

2016.09.14 өдөр

18

Анатомын эмгэг

ЭСҮТ

3

2016.09.08 өдөр

19

Сэргээн засах

УГТЭ

10

2016.09.07 өдөр 13:00 цагт

20

Дүрс оношлогоо

УНТЭ

12

2016.09.13-14 өдөр

УХТЭ

6

УГТЭ

8

Ачтан

1

Ач

3

 

Бүгд

 

322

 

 

Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын 9 дүгээр сарынбүртгэл.

Цахим шалгалтын бүртгэл 2016 оны 10 дугаар сарын 3-ний өдрийн 09:00-15:00 цагийн хооронд явагдана. 

Цаасан шалгалтын бүртгэл 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 09:00-12:00 цагийн хооронд явагдана.

Та өмнөх сарын шалгалтанд бүртгүүлсэн бол энэ сарын бүртгэлд бүртгэгдэхгүй болохыг анхаарна уу.

Шалгуулагч регистрийн дугаараа санаатай болон санамсаргүй буруу бүртгүүлсэн тохиолдолд шалгалтанд орохгүй болохыг анхаарна уу!

 

Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтанд бүртгүүлэх аргачлал

 Нэг. Бүртгүүлэх

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудас болох www.chd.mohs.mn хаягруу орж эхлэл хуудсан дээр байрлах “ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТ” -ыг дарна. Шалгалтын бүртгэл бичгийг дарна. Цонхны баруун дээр байрлах “Хүсэлт илгээх” гэсэн улаан товчин дээр дарж мэдээллээ үнэн зөв бөглөөд “Хүсэлт илгээх” гэсэн товчийг дарснаар бид таны хүсэлтийг хүлээн авах болно. Эсвэл license.mohs.mn хаягаар шууд орж болно.

Жич:         1.  Бүртгэл дээр заагдсан цагийн хооронд бүртгэл явагдахыг анхаарна уу.

         2.  Ажиллагсад бол ЗӨВШӨӨРЛИЙН (АЖИЛЛАГСДЫН)-г сонгож бүртгүүлнэ үү.

         3.  2015, 2016 оны төгсөгчид СУРГУУЛЬ ТӨГСӨГЧИД сонгож бүртгүүлнэ үү.


Хоёр. Шалгалтын хуваарь


Бүртгэлийн хугацаа дууссанаас 1 хоногийн дараа шалгалтын бүртгэлд багтсан бүртгүүлэгчийн овог, нэр, код www.chd.mohs.mn эсвэл license.mohs.mn сайтанд мөн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээллийн самбарт тавигдана. Лавлах утас 7011-0891.Шалгалтыг дүнг өгөгдсөн кодоор авах тул тогтоох шаардлагатай.


Гурав. Шалгалтанд бэлтгэх


 Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг нийт 100 сорилоор авдаг  ба шалгуулагч нь  шинээр сургууль төгссөн, үндсэн болон төрөлжсөн мэргэжлээр ажилладаг  зэргээс хамааран   70-75 хувь нь мэргэжлийн, 10-20 хувь нь нийгмийн эрүүл мэндийн, 5-10 хувь нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүй болон  хууль эрх зүйн сорилууд тус тус байна.

Шалгалтанд бэлтгэх зорилгоор мэргэжлийн холбогдолтой сурах бичиг, гарын авлагыг унших шаардлагатай. Түүнчлэн Эрүүл мэндийн хөгжлийн төвийнwww.chd.mohs.mn хаяг руу орж “ Жишээ сорилууд” нэр бүхий баннераас  холбогдох мэргэжлийн жишээ сорилыг харж болно. 


Дөрөв. Шалгалтанд орох


Та шалгалтанд ирэхдээ дараах зүйлсийг бэлдэж ирнэ үү!

  • Иргэний үнэмлэх эсвэл лавлагаа
  • Сургууль төгссөн диплом /Эх хувиараа/, Гадаадын бусад улс оронд төгссөн бол орчуулгын хамт,
  • Үндсэн мэргэшлийн диплом.
  • Шалгалтын төлбөр төлсөн баримт /шалгалтын төлбөрийг шалгалтанд орж буй хүн бүр төлнө./

1. Шалгалтын төлбөр                                             12,000 төгрөг

2. Хүлээн авах банк                                                 Төрийн сан

3. Хүлээн авах байгууллага                                   Эрүүл мэндийн хөгжлийн төв

                  4. Зориулалт                                                           Шалгалтын төлбөр /Овог, нэр, регистрийн дугаар/

5. Дансны дугаар                                                    900020020

  • Цаасан шалгалтанд ирэх бол балын харандаа /HB2/, баллуур авчирна.


Тав. Шалгалтанд тэнцсэн тохиолдолд


Та шалгалтандаа тэнцсэн бол дараах материалыг ПҮРЭВ гарагт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн шалгалт хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө. Хэрвээ та материал бүрдүүлж өгөөгүй тохиолдолд таны зөвшөөрлийн гэрчилгээ гарахгүй болохийг анхаарна уу.  

1. Өргөдлийн маягт /www.chd.mohs.mn сайтны “Зөвшөөрөл авах, хүсэлт гаргах, өргөдлийн маягт татаж авах” баннар даран татаж авч бөглөнө/

2. Дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан, гадаад бол орчуулж баталгаажуулсан, Үндсэн мэргэшлийн диплом/

3. Иргэний үнэмлэхний лавлагаа/

4. 3х4 хэмжээтэй чээж зураг 2 хувь /сүүлийн 2 сарын хугацаанд авахуулсан, албан хувцастай /

5. Хугацаа дууссан зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /анх удаа шалгалтанд орж байгаа бол шаардлагагүй/

6. 2 жилийн хугацаатай зөвшөөрлийг 5 жилээр сунгаж байгаа их эмч нар

  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  • Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт

7. Тэмдэгтийн хураамж

  • 2 жилийн зөвшөөрөл авах хүний их эмч нар        – 10,000 төгрөг
  • 5 жилийн зөвшөөрөл авах бол                                              – 5,000 төгрөг төлнө.

Хүлээн авах банк:                                                   Улаанбаатар хотын банк

Хүлээн авах байгууллага:                                      СБД.УТХ орон нутгийн төсөв

Гүйлгээний утга:                                                    Эрүүл мэндийн хөгжлийн төв 9086331

Зориулалт:                                                              Тэмдэгтийн хураамж/овог, нэр, РД/

Дансны дугаар:                                                       2611192214


Зургаа. Зөвшөөрлийн гэрчилгээ авах


Та материалаа дөрөв дүгээр зүйлд заасан хугацаандаа өгсөн тохиолдолд таны нэр тушаалын төсөлд орж ЭМСС-ын тушаалаар баталгаажсны дараа гарах болно.Та www.chd.mohs.mn сайт дээр байрлах ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ баннар дараад ЭМССайдын тушаалаас өөрийн нэрийг харна уу. Та зөвшөөрлийн гэрчилгээг авахдаа өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ ирж авна уу.

 

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ