Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нээлттэй ажлын байр

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв

Нээлттэй ажлын байрны зар 

Тус Эрүүл мэндийн төв нь дараах сул орон тоонд мэргэжлийн эмч сувилагч нарыг сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд:

  • Чанарын менежер
  • Дотрын эмч/Дамбадаржаа дахь Сувилалд/
  • Эх барих эмэгтэйчүүдийн эмч
  • Нүдний эмч
  • Шүдний эмч /Дамбадаржаа дахь Салбар амбулаторит/
  • Халдвартын эмч
  • Мэдрэлийн эмч
  • Сүрьеэгийн эмч
  • Сувиллын цогцолборын ахлах сувилагч /Дамбадаржаа дахь Сувилалд/
  • Мэс заслын сувилагч
  • Шүдний сувилагч /Дамбадаржаа дахь Салбар амбулаторит/
  • Хөдөлгөөн засалч
  • Сэргээн засах эмчилгээний сувилагч

 

Ажлын байранд тавигдах нийтлэг шалгуур:

-       Зарласан ажлын байрны мэргэжлээр мэргэшсэн

-       Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй /багц цагийг жил бүр биелүүлсэн/

-       Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний зөрчилгүй

-       Чанарын менежер, ахлах сувилагчийн албан тушаалд ажилласан жилийн туршлага харгалзана

 

Сонгон шалгаруулалтанд орох хүсsэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлэн 9 дүгээр сарын 9-ны дотор Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүний нөөцийн албанд хандана уу.

Бүрдүүлэх материал:

-       Төрийн албан хаагчийн анкет маягт№1

-       Диплом, үнэмлэхийн хуулбар /эх хувийн хамт/

-       Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар

-       Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

-       Нийгмийн даатгалын дэвтэр

-       Иргэний үнэмлэхийн хуулбар

 

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв

Харилцах утас – 99170503, 88049489, 350808