№
|
Байгууллагын нэр, хаяг
|
Ажлын байрны нэр
|
Ажлын байранд тавигдах шаардлага
|
1
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэг
|
Бөөр судлалын эмч
|
- Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их сургууль төгссөн
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу Эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй
- Бөөр судлалын эмчийн мэргэжил эзэмшсэн
- Эмнэлзүйн практикт 1-ээс доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх
- Багаар ажиллах чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Эрдэм шинжилгээний ажлын ур чадварт суралцсан
- Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
- Ачаалал даах чадвартай
|
2
|
Мэс заслын эмч
|
- Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их сургууль төгссөн
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу Эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй
- Мэс заслын эмчийн мэргэжил эзэмшсэн
- Эмнэлзүйн практикт 1 дээш жил ажилласан ажлын туршлагатай байх
- Эмчийн багаар ажиллах чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Эрдэм шинжилгээний ажлын ур чадварт суралцсан
- Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
- Ачаалал даах чадвартай
|
Ажилд орохыг хүсэгчдийн бүрдүүлэх материалын жагсаалт:
- Төрийн албан хаагчийн маягт №1-ийг бөглөсөн байх
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
- Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
- Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
Материал хүлээн авах хугацаа:
2016 оны 08 сарын 30-наас
2016 оны 09 сарын 15-ны өдрийн 16:00 цаг хүртэл
Материал хүлээн авах газар, өрөө байрны хаяг дугаар:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө,
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Хүний нөөцийн алба
Сонгон шалгаруулалтад орохыг хүсч, материал өгсөн эмчээс хэлний болон мэргэжлийн шалгалт авна
Холбоо барих утас:
Хүний нөөцийн алба 70150205
70150308