Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн сайд салбарын эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.

Эрүүл мэндийн ажилтны өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон яамны удирдлагууд салбарынхаа эмч, мэргэжилтнүүдтэй санал солилцох уулзалтыг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Энэхүү уулзалтад эрүүл мэндийн салбараас нийт 700 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд оролцож, эрүүл мэндийн зарим үйлчилгээг даатгалаас санхүүжүүлэх, цахим эрүүл мэндийн тогтолцоог бүрэн нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийн цалинг нэмэгдүүлэх талаар судалгаа хийх талаар харилцан санал, бодлоо солилцсон юм. 

Уулзалтыг нээж Эрүүл мэндийн сайд, Анагаах ухааны доктор А.Цогцэцэг хэлсэн үгэндээ “Салбарын эрх зүйн орчин шинэчлэгдэж, УИХ-аас 2016 онд баталсан “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль”, “Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”, “Эрүүл ахуйн тухай хууль” –уудыг бид хамтдаа үр дүнтэй хэрэгжүүлэх цаг үе ирээд байна. Эдгээр хуулийн хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор түргэн тусламжийн, сувилахуйн, сэргээн засахын болон хөнгөвчлөхийн тусламж үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг хувийн хэвшлийн оролцоотойгоор нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, эмнэлгийн засаглалыг хагас бие даасан хэлбэрт шилжүүлэх  зэрэг чухал ажлууд бидний өмнө тавигдаж байна.  Мөн анхан шатны эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэж хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, иргэн эмчээ сонгон үйлчлүүлэх зэрэг эрх зүйн орчны шинэчлэл хийгдсэн. Одоо бидэнд энэ чиглэлд хийгдэх ажлууд хүлээгдэж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэшсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнээр үзүүлэх, тусламж, үйлчилгээний чанарт дэвшил гаргах зорилгоор төгсөлтийн дараах сургалтын тогтолцоонд шинэчлэлт хийж,  чанарыг сайжруулахад сургалт эрхлэгч байгууллагуудын оролцоо, хариуцлагыг  нэмэгдүүлж ажиллахыг ч онцоллоо”.

Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал тавьж байгаагын нэг илрэл бол эрүүл мэндийн ажилтны урамшуулал, нэмэгдлийг ажлын гүйцэтгэл, ачаалалтай уялдуулах, нийгмийн баталгааг өнөөгийн хүрсэн түвшингээс бууруулахгүй байлгах, хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллахад орон нутгийн засаг захиргааны байгууллагын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч  “Эмч хүн жаргалын ээж” нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх болсоныг ч дуулгасан юм. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг  эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрүүл энхийн манаанд өргөсөн тангарагтаа үнэнч ажилласан 30 гаруй хүнийг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол"  тэмдгээр шагнаж урамшууллаа. .

Уулзалтанд оролцсон мэргэжил нэгт эмч, мэргэжилтнүүд нь шинээр томилогдсон мэргэжлийн сайдаа талархалтай хүлээн авч, ажилд нь амжилт хүсч, хамтран ажиллахаа илэрхийлж байлаа.  Мөн энэ үеэр үеэр Эрүүл мэндийн сайд Гэмтэд согог судлалын үндэсний төвд нэн шаардлагатай байсан  бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн   авто машиныг ЭМХТ-өөс шилжүүлэн өгсөн юм.