Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
АНАГААХЫН СУРГУУЛИУДЫН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ

АНАГААХЫН СУРГУУЛИУДЫН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ

 Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцоонд өрх, сумын эмнэлэг болон түргэн тусламжийн үйлчилгээнд 2 жилийн эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй эмч нар ажилладаг. Статистикийн үндэсний  үзүүлэлтээр түргэн тусламжийн дуудлага болон яаралтай тусламжийг анхан шатны эмнэлэгт авагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.  Иймд анагаахын боловсрол олгох сургуулиудын яаралтай тусламж, гамшиг онцгой байдлын хичээлийн цагийг нэмэгдүүлэх, хөтөлбөрийг боловсронгуй болгох,  багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, сургалтын цөм хөтөлбөр төлөвлөгөөтэй ажиллах, эмчилгээ, оношилгооны орчин үеийн менежмент, оношилгоо, ялган оношилох арга техникийг эзэмшүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.Иймээс Анагаахын боловсрол олгох сургуулиудын яаралтай тусламжийн хичээл заадаг 30 багшид 5 хоногийн танхимын сургалтыг ДЭМБ, Яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөл, Монголын Яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэгтэй хамтран  Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Сургалт  2015 оны 02 сарын 15 - 17-ны хооронд ЭМХТ-ийн байранд болж байна.

Энэхүү сургалт нь:

  1. Яаралтай тусламжийг стандартын түвшинд үзүүлэх, мэргэжилдээ итгэлтэй ажиллах эмч, төгсөгчдийг бэлтгэн гаргахад дэмжлэг үзүүлэх.
  2. Яаралтай тусламж, гамшиг, онцгой байдлын үеийн орчин үеийн оношилгоо, эмчилгээний аргадбагш нарыг суралцуулж, сургалтыг чанартай явуулахад хамтран ажиллах.
  3. Өвчтөний аюулгүй байдал, ажлын байранд тохиолдож болох эрсдэл аюул, алдаа зөрчлийг ил тод мэдээлэх, үнэлэх эрсдлийн удирдлагын ДЭМБ-ын удирдамжийг багш нарт танилцуулах зорилготой юм.

Сургалтын үр дүнд: Анагаахын сургуулийн яаралтай тусламжийн хичээл заадаг багш нарын мэдлэг дээшилснээр төгсөгчдийн яаралтай тусламж үзүүлэх мэдлэг, хандлага, үр дүнтэй оношилгоо, ялган оношилох ур чадвар сайжирснаар клиникийн болон төрөлжсөн төв эмнэлгүүдийн ачаалал буурч, өвчтөн эндэх эрсдлийг тодорхой хувиар бууруулна. Мөн залуу эмч нар өвчтөний аюулгүй байдлыг тэргүүлэх зорилт болгох, үйлчилгээний чанартаа үнэлгээ хийх, сайжруулах арга замыг судлах, алдаа зөрчил гаргахаас сэргийлэх, зөв харьцаа хандлагатай ажиллах  эрмэлзлэлтэй болно.