Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАНД БҮРТГЭЖ БАЙНА

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАНД БҮРТГЭЖ БАЙНА

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 491/А472 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох” журмын дагуу эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах дээшлүүлэх сургалт 2015 оны 3 сарын 1 ны өдрөөс эхэлнэ.

Бүртгэл:

2015 оны 02 сарын 25-ны өдрийг дуустал ЭМХТ-н 102 тоотод бүртгэж байна. Утас: 70110892, 70110893

Элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага:

  1. Тухайн мэргэжлийн диплом, мэргэшлийн үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй байх
  2. Мэргэжил дээшлүүлэх болон мэргэшүүлэх сургалтанд хамрагдсанаас хойш 2 ба түүнээс дээш жил ажилласан байх
  3. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх /Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдахгүй мэргэжилд хамаарахгүй/

Элсэгчийн бүрдүүлэх бичиг, баримт:

  1. Мэргэжлийн диплом, мэргэшлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  2. Хувь хүний өргөдөл
  3. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Үүнд: дэвтрийн нүүр, татвар төлсөн, ажилд орсон тушаалын бичилттэй хуудас/

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН

ХЭЛТЭС