Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Түргэн тусламжийн автомашин гардууллаа

2014 онд Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд 2,1 тэрбум төгрөгийн “Түргэн тусламжийн тоноглогдсон автомашин” нийлүүлэх, мөн ЭХЭМҮТ, 1, 2, 3 дугаар амаржих эмнэлгүүдийг бэхжүүлэхэд 750,0 сая иений төсөл хэрэгжиж байгаагийн эхний ээлжийн түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон автомашиныг хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Түргэн тусламжийн автомашин гардуулах ёслолын арга хэмжээнд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори, Япон улсын элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Фукасава Хироши, Япон улсын Жикс /JICS/ болон Иточу /ITOCHU/ корпорацийн төлөөлөгчид, ЭМСЯ-ны холбогдох албаны хүмүүс, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид оролцов.

alt

alt 

Нийт 2,1 тэрбум төгрөгийн өртөг бүхий түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийг судалгаанд үндэслэн нэн түрүүнд шаардлагатай аймгуудад Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар хуваарилжээ. Тодруулбал, өнөөдөр 13 аймгийн эрүүл мэндийн (Хөвсгөл, Говь-Алтай, Сүхбаатар, Баянхонгор, Дорноговь, Ховд, Архангай, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Баян-Өлгий, Завхан, Увс аймаг) байгууллагуудад хүлээлгэн өглөө.

Уг автомашин нь эмнэлгийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон байна. Түүнчлэн хүлээн авагч байгууллагын эмч, инженер, жолооч нар 2 өдрийн сургалтад хамрагдаж, зохих мэдлэг ур чадварыг эзэмшин, автомашинаа авч байгаа аж.

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийтдээ 1101 автомашин ашиглагдаж байна. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төв, түргэн тусламжийн салбарыг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана” гэж тусгагдсан байдаг.

Япон улсын Засгийн газраас Монгол улсын Эрүүл мэндийн салбарыг дэмжин, өндөр хүчин чадалтай, орчин үеийн шинэ дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн байгууллагуудыг хангах төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.