Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Уулзалт ярилцлага боллоо......

ЭМЯ-ны ЭТБХЗГ, ЗГХА-ЭМГ-ын ҮТТСТөв, МХЕГ, НМХГ-ын эрүүл мэндийн байцаагч нарын хамтарсан  “Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн шалгуур үзүүлэлт ба хөндлөнгийн хяналт” сэдэвт уулзалт   ярилцлага 2012 оны 03 сарын 9-ний өдөр ЭМЯ-ны мэдээлэл, сургалт арга зүйн төвд боллоо.Уулзалт ярилцлагад ЭМЯ-ны ЭТБХЗГ,ЗГХА-ЭМГ-ын ҮТТСТөвийн дарга, мэргэжилтнүүд,  МХЕГ болон  Нийслэл, дүүргүүдийн МХГ-ын эрүүл мэндийн хяналтын  байцаагчид, МХЕГ, НМХГ - ын халдвар судлалын асуудал хариуцсан ЭАХСХ –ын байцаагч  нар  нийт 60 гаруй хүн оролцсон.

Уулзалт ярилцлагын зорилго нь эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн талаар  хэрэгжиж байгаа эрхзүйн актууд, бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажлыг танилцуулах,  мэргэжлийн хяналтын байгууллагын  хяналтын хуудсанд  эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн чиглэлээр тусгах асуудлын талаар  санал солилцож цаашид  хэрхэн хамтран ажиллах талаар тохиролцоход оршиж байв.

Уулзалт ярилцлагын үр дүнд мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл мэндийн байцаагч нар нь  эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн чиглэлээр хийгдэж  буй ажлуудын талаар мэдээлэл, гарын авлагатай  болсон ба ЗГХА-ЭМГ-ын  түргэн тусламжийн  шалгуур үзүүлэлт боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагчийг оролцуулан саналыг нь тусгах, энэхүү шалгуур үзүүлэлтийг хяналтын байгууллагын хяналтын хуудсанд  оруулах боломжийн талаар ярилцан шийдвэрлэхээр санал нэгтэйгээр зөвшилцөв.