Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Яаралтай тусламжийн цахим хурал

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2 долоо хоног тутам зохион явуулдаг яаралтай тусламжийн ээлжит цахим хурал 10 сарын 8ны өдөр болж өнгөрлөө. Энэхүү хуралд ЭМЯ, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Эмнэлгийн тсламжийн хэлтсийн Яаралтай тусламж хариуцсан мэргэжилтэн Ч.Баярмаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Яаралтай тусламжийн зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхзул, мэргэжилтэн Ж.Амарзаяа, Б.Майцэцэг, Л.Оюунбилэг болон УХТЭ-н яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Д.Санжаа, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга М.Тунсаг, Яаралтай тусламжийн тасгийн эмч н.Тодхүү, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Поликлиникийн эрхлэгч Ц.Уранчимэг болон 21 аймгийн яаралтай тусламж хариуцсан эмч, мэргэжилтнүүд оролцов. Хурлаар өнгөрсөн 14 хоногт улсын хэмжээнд яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагааны талаарх статистик мэдээ мэдээлэл, хуваарьт эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасгийг хэрхэн зохион байгуулсан талаарх танилцуулга болон Монгол улсад илрээд буй боом, тарваган тахалын тохиолдлууд, дэлхий нийтэд тархаад буй ЭБОЛА вирусын халдварын талаар бэлэн байдлыг хангаж ажиллах асуудлаар холбогдох хүмүүс ярилцан санал солилцов.
ЭМЯ, БХЗГ дарга Я.Буянжаргал нийт хуралд оролцогч нарт хандан эм, эмнэлэгийн хэрэгслийн хэрэгслийн тухай хууль, эмч, эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулиудтай танилцаж саналаа өгөх талаар, ЯТТ-н тоног төхөөрөмжийн бэлэн байдлын хяналт, яаралтай тусламжийн эмч мэргэжилтнүүдийн тоног төхөөрөмжтэй харьцах, чадварыг үнэлэх ажлуудыг хийх хэрэгтэйг сануулж, цахим хурлаар тулгамдсан асуудлуудыг ярихын хажуугаар ЯТТ ямар онцлог ажлуудыг хийсэн гэдэгээ бусадтайгаа хуваалцах, ач холбогдол өгч хариуцлагатай оролцох хэрэгтэйг үүрэг болгов.