Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 38 084 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 29 төрөлтөөр буюу 0.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 38 361 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хүүхдээр буюу 0.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 19 596 буюу 51.1 хувь нь хүү, 18 765 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар эхийн эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 521 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 632 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 8 523 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 5 153 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 3 370 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 26 төрлийн 22 783 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 70.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 958 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.7-оор нэмэгдсэн байна.
Хэнтий аймагт сурагчдын эрүүл мэндийн өдөрлөгийг зохион байгууллаа

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар, “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагын ОНХХ-тэй хамтран Баянмөнх, Дархан, Бор-Өндөр, Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш, ажилчдын дунд “Эрүүл мэндийг дэмжих” 10 хоногийн аян зарлажээ. 

Энэ аяны хүрээнд “ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт ЕБС-ийн 10-12 дугаар ангийн 7000 гаруй сурагч, 1-5 дугаар ангийн 3867 сурагч оролцлоо. Мөн 12-оос доош насны хүүхдүүдийн амны хөндийн үзлэг, эмчилгээг "Хаштун" болон "СодДент" шүдний эмнэлэг дээр үнэ төлбөргүй явуулж, 600 хүүхдийг хамруулсан бөгөөд нийт давхардсан тоогоор 9600 гаруй сурагчид энэ өдөрлөгт хамрагдсан байна. Өдөрлөгийн нээлт болон арга хэмжээг сургууль тус бүр дээр өглөөний 05 цаг 30 минутаас “Шинэ өглөөг хамтдаа угтацгаая” уриан дор өглөөний аэробик хийж эхлүүллээ.   

alt

Өдөрлөгийн агуулга нь ЕБС-ийн сурагчдын дунд зонхилон тохиолдож буй шүд, залгиур хоолой, хоол боловсруулах замын эмгэг, бага насны хүүхдийн гэдэсний халдвар, БЗДХалдвар, амны хөндийн эмгэг зэрэг эрхтэн тогтолцооны өвчнөөс гадна ялангуяа өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэлт, төрөлт, үр хөндөлт, хөвгүүдийн архи, тамхины хэрэглээ, түүнчлэн амиа хорлох, зам тээврийн осол зэрэг өсвөр үеийнхний өмнө тулгамдаж буй 6 сэдвээр лекц, ярилцлага өрнүүлж, санал бодлоо солилцлоо. 

alt

Сургалтыг багш бүр өөрсдийн арга хэлбэрээр сургалтаа явуулсан. Ахлах ангийн охидод хичээлийн эхэнд тусгайлан бэлдсэн асуумж, судалгаа бөглүүлж охидын тулгамдсан асуудал болоод эрсдлээс урьдчилан сэргийлэх, НҮЭМ гэж юу болох талаар лекц, бүлгийн ажил, видео үзүүлж, төгсгөлд нь эмэгтэй хүний үнэ цэнэ юунд оршдог, “Төгс дэлхий гэж таныхаар ямар байх вэ?” зэрэг мэдээлэл сонсож өөрсдийнхөө үзэл бодол, төсөөлөл, санал сэтгэгдэл, шүүмж, ирээдүйн мөрөөдлөө бичиж самбарт наасан нь олон шинэ санаа дэвшүүлж чадсан юм.  

alt

Хөвгүүдэд мөн адил эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна биеэ хэрхэн авч явах, бусдыг болоод өөрийгөө хүндлэх, эр хүн байхын учир утга сэдвүүдээр лекц уншиж, санал бодлоо солилцсон байна. Бага насны хүүхдүүдэд ариун цэвэр эрүүл ахуйн хангалтгүй нөхцөл байдал, орчны бохирдолт, эрүүл зан үйл хандлагын дутмаг байдлаас шалтгаалан гарах гэдэсний халдварт өвчний талаар ойлголт өгч, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар танилцуулж харилцан ярилцлаа.  

alt

Мөн гараа угаахын ач холбогдлыг сурталчлан, дадлага хийлгэж, сургууль тус бүрийн бэлтгэсэн үзүүлбэр, реклам сурталчилгааг үзэж сонирхлоо. Мөн “Гараа угаацгаая” дууг дуулж сурцгаасан бөгөөд шторк сурталчилгааг тайлбартайгаар үзэж халдварт өвчин дамжих замыг ойлгосноор өмнөх мэдлэгээ бататгаж авцгаасан.  

alt

Сургалтад хамрагдсан хүүхдүүдэд хүн бүрийн “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг тайлбарлан ойлгуулж, гар угаах саван олгосон нь эрүүл мэндийг дэмжсэн арга хэмжээ боллоо. 

Эрүүл агаарт биеийн тамир спортоор хичээллэе, тогтмол дасгал хөдөлгөөн хийцгээе, өглөө эрт босоцгооё зэрэг уриатай өглөөний дасгал хөдөлгөөнт үйл ажиллагаа явуулав.  

alt

Мөн өдөрлөгийн үед Хэрлэн I болон Хан Хэнтий цогцолбор сургуулийн “Өсвөр үеийн эмч” клубынхэн идэвхтэй оролцож багш, сурагчдад туслан сурагчдыг бүртгэхээс гадна арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс гар угаах арга зүй, охидод жирэмслэлт, үр хөндөлтөөс сэргийлэх гарын авлага, бага насны хүүхдүүдэд гар угаах бактерийн эсрэг саван тарааж, ЕБС тус бүрт “Хүний бэлгийн амьдрал” ном, өсвөр үеийн НҮЭМ-ийн товхимол, сурагчдын эрүүл мэндийн ханын самбар болоод улс орон даяар хэрэгжиж буй “21 дадал”-ыг тайлбарлаж хэвлэсэн үзүүлэн материал өгсөн нь шинэлэг зүйл болж чадлаа. 

Түүнчлэн сургагч багш нар багш сурагчидтай хэлэлцүүлэг хийж, телевизийн нэвтрүүлэгт оролцож, тухайн арга хэмжээний талаар ард иргэдэд хүргэлээ. 

www.moh.mn