Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Medical informatics in South Korea Mongolia - Korea Joint Symposium - 2014

Монгол, Солонгос орны мэдээллийн технологичдын нэгдсэн бага хурал 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр АШУҮИС-ийн хурлын зааланд болж өндөрлөлөө. Тус хуралд нийт 42 хүн оролцож Health informatics -ийн чиглэлээр Солонгос орны  7 Профессор лекц уншиж мэдлэг, туршлага солилцлоо. Хуралд тавигдсан илтгэлүүд:

-Status of Hostpital Infomation Systems in Korea

-Introduction to Healthcare Informatics Research and Medical Informatics 2013 Year In Review

-Consumer Health Informatics

-Clinical Decision Support Systems

-Medical Imaging Research and Applications of Biomedical Engineering

-Acquiring Clinical Information from Claim Data of National Health Insurance Services

-Web-based and Integrated Public HealthcareInformation Systems of Korea  тус тус сэдвээр уншсан.

Тус бага хурал нь Солонгос орны мэдээллийн технологийг туршлагыг Монголын хөрсөнд тааруулан буулгах боломжийг хэлэлцсэн бөгөөд тавигдсан илтгэлүүд англи хэл дээр тавигдсанаар монголын мэдээллийн технологичид ихээхэн мэдлэг, туршлага олж авлаа.