Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.
“Телемедицин өнөөгийн байдал ирээдүйн чиг хандлага” Монгол-Солонгосын хамтарсан симпозиум боллоо.

“Телемедицин өнөөгийн байдал ирээдүйн чиг хандлага” Монгол-Солонгосын хамтарсан симпозиум боллоо.

Телемедициний хөгжил дэлхийн түвшинд болон монгол улс дахь өнөөгийн хөгжлийн талаар танилцуулах Монгол-Солонгосын хамтарсан симпозиум амжилттай болж өндөрллөө. Уг симпозиумийг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Эрүүл мэндийн мэдээллийн технологийн нийгэмлэг хамтран зохион байгуулсан  бөгөөд  ЭМХТ, АШУҮИС-ын болон улсын эмнэлгүүдийн мэдээлэл технологийн инженерүүд оролцон “Телемедициний үйлчилгээ Монголд” илтгэлийг ЭМХТ-ийн Мэдээлэл технологи телемедициний хэлтсийн дарга Ө.Баяр, “Telemedicine in Mongolia”илтгэлийг Лим Чэ Кю, “Телемедициний ирээдүйн чиг хандлага” илтгэлийг АШУҮИС-ийн Мэдээлэл технологийн албаны дарга Б.Баянмөнх нар тавьж хэлэлцүүллээ. Симпозиумийн явцад мэдээлэл технологийн инженерүүд Монгол орны Телемедициний өнөөгийн байдал, хөгжил, ирээдүйн чиг хандлагын талаар  хэлэцүүлэг явуулж санал бодлоо солилцлоо.

 Хүн ам нь таруу байршилтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэн, алслагдсан нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх нь олон давуу талтай хамгийн оновчтой хэлбэр гэж үзсэнээр Монгол улсын Засгийн газрын 2008 – 2012 болон 2012 – 2016 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлд телемедицин буюу мэдээллийн технологийг ашиглан өвчтөнд зайнаас зөвлөгөө өгөх, оношлогоо, эмчилгээний тусламж үзүүлэх шинэ технолгийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар тусгайлан авч тусгасан.

Мэдээлэл харилцаа холбооны технологийн тусламжтайгаар төвөөс алслагдсан бүс нутагт зайнаас эмнэлгийн тусламж үзүүлэхэд хэрэглэдэг эмнэлгийн тусламж үйлчилгээний нэг чиглэл болох телемедицинийг ашиглан хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд хүн амын өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх, мөн орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих үйлчилгээ нь нийгэм эдийн засгийн газар зүйн өвөрмөц байршилтай манай улсад хамгийн тохиромжтой эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг төрөл болгон хөгжүүлж байна.

 2013 онд АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Санхүүгийн хямралын үед ядуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах” JRR9136 MON төслийн шугамаар Баян-өлгий, Баянхонгор, Булган, Говь-сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Завхан,Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий, Өмнөговь аймагт нийт 327,370,848 төгрөгний үнэ бүхий телемедициний тоног төхөөрөмж, програм хангамжийг суурилуулан Үндэсний сүлжээнд холбосноор 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагууд “Телемедицин”–ий технологи ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө орон нутгийн иргэдэд зайнаас үзүүлэх бүрэн боломжтой болсоноос гадна эмч эмнэлгийн мэрэгжлтний зайн сургалтыг зохион байгуулж явуулах ажлыг өргөжүүлж, эрчимжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн.

 2010 - 2013 оны хооронд УНТЭ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, ХСҮТ, БГХӨСҮТ, АӨСҮТ, ЭСТ, ГССҮТ, УГТЭ, 4 БОЭТ, 17 аймгийн нэгдсэн эмнэлэгт суурилуулсан видео хурлын “Life Size” төхөөрөмжийг ашиглан 60 удаа, Швейцарийн Телемедициний сүлжээ төслийн “Campus medicus”  програмыг ашиглан 3528 удаа , Зүрх судасны төслийн “Mn Cardio” програмыг ашиглан 2743 удаа тус тус зайн сургалт, зайн оношлогоо эмчилгээний зөвлөгөө өгч, видео хурлыг зохион байгуулсан.