Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ТЕНДЕРИЙН УРИЛГА Огноо: 2014.03.28

Тендер шалгаруулалтын нэр: “Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Алсын түргэн тусламжийн тоноглогдсон 3 машины дулаан гаражийн өргөтгөл засвар”–ын түлхүүр гардуулах гэрээний  ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.

Тендер шалгаруулалтын дугаар: ЭМЯ-ИЗ 14-01-04

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014.03.28

Эрүүл мэндийн хөгжлийн төв эрх бүхий тендерт оролцогчдоос “Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Алсын түргэн тусламжийн тоноглогдсон 3 машины дулаан гаражийн өргөтгөл засвар”-ын түлхүүр гардуулах гэрээний  ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100000 (Зуун мянган) төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг ЭМХТ,төрийн сан 900020020 дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь 150 сая төгрөгөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

            Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 2 жил буюу  2012, 2013 он.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 

Сүүлийн 2 жил буюу 2012,2013 онд 90 сая төгрөгөөс доошгүй хэмжээний өртөгтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:Тийм

Зураг төсөв боловсруулах мэргэжлийн байгууллага нь дараах заалтуудыг хангасан байна.

1.2.2     1.2.6    1.2.7

Барилга угсралтыг ажлыг гүйцэтгэхэд дараах заалтуудыг хангасан байна.

2.1.2     2.1.3     2.2.1    2.2.2

              Тендерийн хамт 6 000 000 (зургаан сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 04 дугаар сарын 28-ний өдрийн өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 04 дугаар сарын 28-ний өдрийн 10 цаг 45 минутад нээнэ. 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Эрүүл мэндийн хөгжлийн төв

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,Энхтайвны гудамж 13-б 

2-р давхар, 206 тоот Утас: 320-633, 99040590

www.e-procurement.mn