Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Нийтийн үйлчилгээний байгууллагын ажиллагсдад сургалт зохион байгуулах асуудлаар санал солилцов.

 

Нийтийн үйлчилгээний байгууллагын ажиллагсдад сургалт зохион байгуулах асуудлаар санал солилцов. 

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь 2014 онд ажлын байрны болон ахуйн осол гэмтлээс сэргийлэх үйл ажиллагааг сурталчлах, анхны тусламж, амилуулах суурь тусламж (Basic life support)-ийн  сургалтын ач холбогдлыг олон нийтэд таниулах, эрүүл мэндийн болон нийтийн үйлчилгээний байгууллагын ажиллагсдад зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ ажлын хүрээнд  ЭМЯ-ны харьяа төв эмнэлгүүд, Нийслэлийн яаралтай тусламжийн төв (103), Бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүд, Төмөр замын нэгдсэн эмнэлэг, Хууль сахулагчдын нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудаас оролццлан сургагч багш нарыг бэлтгэлээ. Осол, гэмтлийн үед анхны тусламж, амилуулах суурь тусламжийг хугацаа алдалгүй, чанартай зөв үзүүлснээр амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдлээс сэргийлэх, бууруулах өндөр ач холбогдолтой тул энэхүү сургалтанд үйлдвэр, уурхай, тээвэр, нисэх буудал, төмөр зам, барилга, боловсрол, соёл, урлаг, амралт, сувилал, баар, ресторан, зочид буудал, цагдаа, хийн үйлдвэр, засварын газрууд зэрэг нийтийн үйлчилгээний  байгууллагын хамт олон суралцаж, мэдлэг дадал эзэмших ёстой.

ЭМХТ-ийн Яаралтай тусламжийн зохицуулалтын хэлтсээс холбогдох байгууллагуудын албаны хүмүүст хүсэлт хүргүүлж, хамтран хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлж байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн зөвлөх Ч.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэгийн туслах Х.Номин-Эрдэнэ, УИХ-ийн тамгийн газрын  хууль зүйн үйлчилгээний хэлтсийн референт Б.Мажигсүрэн, Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Жаргалмөнх нарттай  уулзаж, сургалтыг цаашид зохион байгуулах асуудлаар санал солилцов.

Олон улсын практикт амилуулах суурь тусламжийн мэдлэгийг дунд сургуулийн хөтөлбөрөөс эхлэн заадаг, иргэн бүр бусдад аюул тохиолдсон үед анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадвартай болсон байдаг, нийтийн үйлчилгээний байгууллагуудад ажилд хүн авахдаа энэ сургалтанд хамрагдсан байхыг шаарддаг.

Мөн Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газрын удирдах албаныхантай дээрх асуудлаар уулзаж, хууль сахиулах албан хаагчдад энэхүү сургалтыг зохион байгуулахад хамтран ажиллахаар шийдвэрлэв. Олныг хамарсан эмх замбараагүй байдлын үед цагдаагийн байгууллагын албан хаагчид хамгаалалтанд ажиллах, осол, гэмтлийн үед хөдөлгөөнт эргүүлийн баг хэргийн газарт очдог тул хүний амь насыг хамгаалах, аврах тусламж үзүүлэх мэдлэг эзэмшүүлэх нь чухал юм.