Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулагдах нэг удаагийн багаж, хэрэгслийг хандивлалаа.

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулагдах нэг удаагийн багаж,

 хэрэгслийг хандивлалаа.

2014 оны 01 сарын 10-ны өдөр УНТЭ-ийн тусламж үйлчилгээнд хандив өгөх үйл ажиллагаа боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд “Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-ийн тэргүүн, хадагтай Х. Сэлэнгэ, Г. Даваалхам, ЭМЯ-ны дэд сайд Ж. Амарсанаа, ЭМЯ-ны эмнэлгийн техникийн хэлтсийн дарга Н. Гэрэлт-Од, УНТЭ-ийн урдирдлагын баг оролцлоо. Арга хэмжээний хүрээнд “Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-аас 26 нэр төрөл бүхий 70 сая төгрөгний мэс засал, эрчимт эмчилгээнд хэрэглэгдэх нэг удаагийн багаж хэрэгслийг хандивлалаа.

Хандиваар ирсэн багаж хэрэслүүд:

  1. Нэг удаагийн салфетка
  2. Нэг удаагийн зүү
  3. Нэг удаагийн улавч
  4. Соруулгын ком
  5. Соруулгын гуурс
  6. Бөөр хэлбэрийн таваг
  7. Зүүний соронзтой хайрцаг
  8. Хүчил төрөгчийн маск
  9. Түлэгчийн утастай хошуу

10.  Мэс заслын оёдол авах сет

11.  Хагалгааны тусгаарлах бүтээлэг

12.  Уян зүү тавих иж бүрдэл

13.  Гар угаах нэг удаагийн губка

14.  Мэс заслын иж бүрдэл

15.  Мэс заслын малгай

16.  Мэс заслын ариун бээлий

17.  Амбуны хүрээтэй маск

18.  Гарын ариутгагч

19.  Шээсний уут

20.  Дуслын систем

21.  Мэс заслын силкэн утас

22.  Дэлгэдэг живх

23.  Түлэгч аппаратны идэвхгүй электрод

24.  Соруулгын хошуутай гуурс

25.   4х4, 10.2 см х 10.2 см салфетка

26.  2х2, 5.1 см х 5.1 см салфетка