Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
Томуу томуу төст өвчнөөс та өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалж чадна.

Томуу, томуу төст өвчин нь  /ханиад, томуу нь/ вирусээр  үүсгэгддэг амьсгалын цочмог  халдварт өвчин юм. Халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас  нус  гоожих, үе мөч, булчингаар  өвдөх  буюу   ерөнхий  хордлогын шинжээр  илэрнэ.

 

Томуу, томуу төст өвчнөөс  хэрхэн  сэргийлэх вэ?

    Биеийн эсэргүүцэл сайн байх нь таныг болон  үр хүүхдийг тань ханиад томуунаас хамгаална. Иймээс та дараах энгийн зөвлөмжийг мөрдөөрэй.

  • Амин дэмтэй чанарлаг  хоол идээрэй. Халуун аарц, сармистай  хар шөл, аньс  чацарганы  шүүс,  цагаан гааг  буцалган уугаарай. 
  •  Биеийн тамирын  дасгал, хөдөлгөөнийг  эрхэмлэн,  ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах хэрэгтэй. 
  • Улирлын  байдалд  тохируулан хувцаслаарай. Хүүхдүүдээ  хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглүүлж заншаарай. 
  • Томуу, томуу төст өвчнөөс  сэргийлэх  цэгчилсэн  иллэг  хийх
  • Царван, содын уусмалаар  хоолой зайлах
  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа  цэвэр агаар  оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг  2-оос доошгүй  удаа хийх   зэрэг   энгийн  аргуудыг  хэрэглээрэй


Томуу, томуу төст өвчний  шинж  тэмдэг илэрвэл яах вэ?

    Өрхийн болон хяналтийн эмчдээ  үзүүлж  эмчийн зөвлөгөөг  баримтлаарай
    Та  ханиад томууны   үед   эмийг эмчийн   зааврын  дагуу  хэрэглээрэй                                                   

 Дур мэдэн  антибиотик   хэрэглэхээс  зайлсхийгээрэй   

 

Томуу томуу төст өвчнөөс та өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалж  чадна.