Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
Халдварт өвчиний мэдээ

2013 оны 20 дугаар долоо хоногт улсын хэмжээнд (Улаанбаатар хотын 9 дүүрэг, 19 аймаг) 135.367 хүн амбулаториор үйлчлүүлсний 6.867(5.1%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон,         Улаанбаатар хотод 61.370 хүн амбулаториор үйлчлүүлсний 3.274(5.3%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон, хотын 9 дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 34.2%-ийг ТТӨ-ий дуудлага эзэлж  байна.

   19 аймгийн мэдээнд дүгнэлт хийхэд амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 4.9%-ийг эзэлж, нийт дуудлагын дотор 12.7%ийг эзлэж   өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5%-иар багассан  байна.

     Амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвслийн шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт эмнэлэгт хэвтэгсэд (7006)-ийн дотор 515 буюу 7.4%-ийг эзэлж, өмнөх долоо хоногоос 0.6%-иар бага байна. Уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт  бүртгэгдээгүй  байна.

    Улаанбаатар хотын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс нийт 43 сорьц хүлээн авч, шинжлэхэд, томуугийн вирүс илрээгүй, бусад вирус 16 илэрсэн байна. 

   Халдварт өвчний сэжигтэй, хамшинжийн 318 тохиодол мэдээлэгдснээс цочмог халууралт тууралттай хамшинж, цочмог халууралт цэврүүт туууралтай хамшинж давамгайлж байна. Улаабаатар хотод 11 төрлийн халдварт өвчний 251 тохиолдол бүртгэгдсэнээс салхин цэцэг, гар хөл амны өвчин, гахай хавдар зонхилж байна. Хоолны газарт хамтран хоол идсэн 11 хүнээс 7-д нь хордлогын шинж илэрч, 4 нь эмнэлэгт хэвтэж  эмчлүүлэн, бие нь сайжирч байна.

     ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалтын албанд 852 хүн хандаж үйлчлүүлснээс 641 буюу 75,2% нь урьдчилан сэргийлэх, сайн дураараа ханджээ. Оны эхний 4 сарын байдлаар гарсан зонхилон тохилдож байгаа БЗДХ-ын тал хувийг тэмбүүгийн өвчлөл эзлэж байна.

ХДХВ-ын халдвартай 140 тохиолдолд халдвар нь 100% бэлгийн замаар дамжсан байна. Нийт тохиолдлын 85.7% (n=120) нь Улаанбаатар хотоос, 13.5% (n=19) нь хөдөө орон нутгаас оношлогдсон. Халдвартай 7 эхээс төрсөн 8 хүүхдэд (1 эх давтан төрсөн) ХДХВ-ын халдвар илрээгүй. ХДХВ-ын халдвартай нийт тохиолдлоос 18 нь нас барсан. 109 нь ХДХВ-ын халдварын үедээ, 30 нь ДОХ-ын шатандаа оношлогдсон байна. Одоогийн байдлаар 71 хүн ХДХВ-ын эсрэг эмээр эмчлэгдэж байна. Монголд 16 гадаадын иргэдэд ХДХВ-ийн халдвартай ньтогтоогдсон.          

ЭМС-ын зөвлөлийн хурлаар ХДХВ/ДОХ/БЗДХ-ын асуудлыг авч хэлэлцэн тодорхой шийдвэр гаргасан байна. Мөн ХДХВ-ын эсрэг эмчилгээнд Засгийн газраас 2013 онд гаргах шаардлагатай зардлын тооцоог гаргасан байна.

    Сүрьеэгийн тандалт судалгааны албанд 164 хүн хандаж үйлчлүүснээс шинэ сүрьеэгийн 10 тохиолдол илэрч, 7 нь эмнэлэгт хэвтлээ. Сүрьеэгийн тархалтыг тогтоох судалгаанд зориулан Засгийн газраас 60 сая төгрөгийн санхүүжилт гаргахаар шийдсэн байна.      “Сүрьеэтэй тэмцэх арга хэмжээ-орон нутагт” сэдэвт зөвлөгөөн өнөөдрөөс Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгуулагдаж, бүх аймгуудаас холбогдох мэргэжилтнүүд оролцож  байна.

   ХӨСҮТ-өөс Шувууны томуугийн А(H7N9) вирусын халдвар болон хүний шинэ коронавирусын халдварын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, түүний бэлэн байдлыг хангах асуудлаар нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт сургалт зохион байгууллаа.    

    ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын тушаалын дагуу Улаанбаатар хотын асрамжийн цэцэрлэг, 24 цагийн цэцэрлэг, халамжийн цэцэрлэгийн 2-оос дээш насны, 3000 хүүхдэд менингококкийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж эхлээд байна.

    Хатгаа өвчний эсрэг вакциныг дархлаажуулалтанд шинээр нэвтрүүлэх гэж байгаатай холбогдуулан дүүргийн ЭМН, ӨЭМТ-тэй хамтарсан уулзалт ярилцлага хийж байна.  

Гадаад мэдээ:         

Томуугийн A(H7N9) вирүст халдвар:

БНХАУ-д томуугийн A(H7N9) вирүст халдварын хүний өвчлөл 2013 оны 5 дугаар сарын 7-оос хойших 2 долоо хоногийн турш шинээр нэмж бүртгэгдээгүй байна.

Сүүлийн 3 долоо хоногийн турш томуугийн A(H7N9) вирүсээр сэдээгдсэн хүний өвчлөл шинээр бүртгэгдээгүй тул Шанхай хотод 5 дугаар сарын 10-нд, Зежянг мужид 5 дугаар сарын 16-нд, Жянгсу болон Шандунг мужуудад 5 дугаар сарын 18-нд тус тус онц байдлыг цуцалжээ [1-3]. Ийнхүү томуугийн A(H7N9) вирүст халдварын хүний өвчлөлийн энэ удаагийн дэгдэлтээр нийт 131 тохиолдол бүртгэгдсэнээс 36 (27.5%) нь нас барж, 60 (45.8%) нь бүрэн эдгэрч гарсан бөгөөд одоо 35 (26.7%) өвчтөн эмчилгээнд байгаа нь (Зураг 1, Хүснэгт 1 ) энэ дэгдэлт төгсгөлийн шатандаа оржээ хэмээн дүгнэх бололцоо олгож байна.

www.flu.mn

Хүний шинэ коронавирүст халдвар:

2013 оны 5 дугаар сарын 15-нд Саудын Арабын Эрүүл мэндийн яам NCoV-т халдварын 2 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай ДЭМБ-д мэдээллээ. Энэ хоёр тохиолдол нь Саудын Арабын Аль Аса хотын эмнэлгийн ажилтнууд бөгөөд энэ тохиолдлууд нь NCoV эмнэлгийн орчинд дамжин халдварласан анхны тохиолдол болсон байна. 2012 оны 9 дүгээр сараас хойш уг халдвар 6 (Саудын Араб, Йордан, Катар, Их Британи, ХБНГУ, Франц) улсад гарч, нийт 43 тохиолдол бүртгэгдсэнээс 22 (51.2%) нь нас барсан байна.

www.who.int

Полиомиелитийн халдвар:

    Кени улсын Дадааба дүүрэгт зэрлэг полиовирүсийн 1-р хэвшинжээр үүсгэгдсэн халдвар мэдээлэгдсэн байна. 4 настай эмэгтэйд 4-р сарын 30-ны өдөр цочмог сул саажилтын шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр батлагдсан байна.

Урьд нь Африкийн Соамлиа улсын Банадир хотод  5-р сарын 11-ний өдөр уг вирүсийн халдвар мэдээлэгдсэн байна. 

ДЭМБ-ын үнэлгээгээр Африкийн улс оронд уг вирүсийн халдвар тархах эрсдэлтэй байна. Сомалиа улсад 2013 оны 5-р сарын 14-16-ны хооронд полиогийн эсрэг дархлаажуулалт хийгдсэн ба Кени улсад 26-28-ны өдруудэд хийхээр болжээ.

 Полиогийн эсрэг дархлаажуулалтыг бүрэн хийхэд улс орны аялал, худалдаанд нөлөөлөхгүй.  

Кени улсын Дадааба дүүрэгт 5-р сарын 26-30-ны өдрүүдэд дархлаажуулах компанит ажил хийгдэх гэж байна. Энэ дүүрэгт Африкийн 500 000 дүрвэгч амьдардаг байна. Судалгаа үргэлжилж байна.

Африкийн улс орнууд болон бусад улс орнууд полиогийн тандалтыг эрчимжүүлэх шаардлагагтай байна.

Эх үүсвэр: who.int

 

ХӨТС-алба