Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Òомуугийн А/Н7N9/ вирусын халдварûí òóõàé

Хятад улсад, 2013 оны 2 дугаар сарын 19-ээс 4 дүгээр сарын 2-ны байдлаар шувууны томуугийн А/Н7N9/ вирусын халдварын хүний өвчлөлийн 7 тохиолдол бүртгэгдэж 2 нь нас барсан байна. Өвчний хяналт сэргийлэлтийн лабораторид хийсэн шинжилгээгээр онош нь батлагдсан байна.  Энэ нь томуугийн A(H7N9) вирусээр үүсгэгдсэн хүний өвчлөлийн анхны тохиолдол бөгөөд  ДЭМБ-ын мэдээлж байгаагаар уг үйл явдал нь онцгой тохиолдол гэж үзэж байна.

1. Томуугийн A(H7N9) вирус гэж юу вэ?

Уг вирус нь ихэвчлэн амьтанд /гахай, шувуу бусад/ халдварладаг байна. Томуугийн A/H7 вирүс тэжээвэр болон зэрлэг шувуудын сүрэгт өргөн тархсан вирүс бөгөөд H7N1, H7N2, H7N3 болон H7N7 хувилбарууд байдаг байна. Эдгээрийн дотроос тахианы тахлын нэн өндөр хоруу чанартай вирүсүүд болох A/FPV/Bresia/1902(H7N1), A/FPV/Rostock/34(H7N1), A/FPV/Dutsch/27(H7N7) зэрэг омгууд хамаарагддаг. Харин хүнд дамжин халдах нь ховор. 1996 оноос хойших хугацаанд Холланд, Канад, АНУ, Их Британд голдуу шувууны аж ахуй эрхлэдэг хүмүүст амьсгалын цочмог халдвар, нүдний салстын үрэвсэлийн алаг цоог өвчлөлийн 100 орчим тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь л нас барсан байна. Томуугийн A/H7 вирүс H7N9 гэсэн хувилбараараа олдож, хүнд дамжин халдварласан нь үүнээс өмнө бичигдээгүй ажээ. (flu.mn)

2. Уг вирус нь хүнээс хүнд халддаг уу?

Яг энэ хугацаанд хүнээс хүнд халдварладаг нь батлагдаагүй байна. Халдварын эх уурхайг судлаж байна. Хамгийн чухал нь дэгдэлтийн судалгааг цаашид хийх, эх уурхайг олох, дамжих замыг тогтоох, эмнэл зүй, урьдчилан сэргийлэлт, хяналт, хариу арга хэмжээ авах талаар судлаж байна. Өвчтөнүүдтэй хавьтал болсон 255 хүнийг хяналтанд авч, ажиглаж байна. Хавьтал бологсодоос өвчилсөн тохиолдол гараагүй байна.

3. Томуугийн А/Н7N9/ вирусын халдварын үед ямар шинж тэмдэг илэрч байсан бэ?

Одоогоор өвчилсөн 7 тохиолдол нь хоорондоо хавьтал, холбоогүй өөр өөр муж, дүүрэгт амьдардаг байсан.  Өвчтөнүүдэд илэрсэн гол шинж тэмдэг нь халуурах, амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн байна.

4. Ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

Хятадын Засгийн газраас дараах үйл ажиллагааг явуулж байна.

  • Тандалтыг эрчимжүүлэх
  • Эмчилгээ, менежментийг бэхжүүлж байна.
  • Тархвар судалгааг хийж, хавьтагчдыг хяналтанд авч, ажиглаж байна
  • Лабораторийг бэхжүүлж, чадавхийг нь нэмэгдүүлж байна
  • Эрүүл мэндийн талаарх сургалтыг хийж, гарын авлага боловсруулж байна.
  • Эрсдлийн үеийн мэдээлэл харилцаа холбоог эрчимжүүлж, олон нийтэд мэдээлж байна.

5. Томуугийн А/Н7N9/ вирусын халдвараас яаж сэргийлэх вэ?

Гарын ариун цэвэр болон хүнсний аюулгүй байдлыг сахих нь хамгийн чухал.

  • Гараа угаах, Ялангуяа хоолоо бэлдэхийн өмнө, идэхийн өмнө, бие зассаны дараа, амьтан болон амьтны ялгадсанд хүрсний дараа, гар бохирлогдсон үе болгонд, гэрт чинь хэн нэгэн өвдсөн бол
  • Эмнэлгийн ажилчид гарын эрүүл ахуйг сахих, өвчтөнд хүрэлцсэний дараа гэх мэт., Ямар нэгэн байдлаар механикаар гараа гэмтээсэн тохиолдолд гараа угаах. Спиртэй халдваргүйжүүлэгчийг хэрэглэх
  • Ханиаж найтаахдаа амаа дарж, ам, хамраа сальфетгаар арчих
  • Шувууны томуугийн халдвар авах эрсдэлтэй газар орчны эрүүл ахуйг сахих, гарын эрүүл ахуйг сахих, гараа угаах, спртэнд суурилсан гар халдваргүйтгэлийн уусмалаар гараа ариутгах, бохирлогдсон гараараа нүд, ам, хамартаа хүрэхгүй байхыг зөвлөж байна. 
  • Шувуу болон шувууны бүтээгдэхүүнтэй анхаарал болгоомжтой харьцах, дотоодын сүлжээ болон  импорт,  хилийн хяналтыг сайжруулах.