Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТАНД ҮНДСЭН МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАГЧ ЭМЧ НАРЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

 Эрүүл мэндийн хөгжлийн төв нь 2013 оныг “Эмнэлгийн мэргэжилтний сургалт ур чадварыг дэмжих ” жил болгосонтой холбогдуулан төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаанд үнэлгээ хийж, сургалтыг чанаржуулах, сургалт эрхлэгч байгууллагуудын сургалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, харилцан туршлага судлах зорилготойгоор Төгсөлтийн дараах сургалтанд үндсэн мэргэжлээр суралцагч эмч нарын мэдлэг, ур чадвар, сорих 2 үе шаттай тэмцээнийг салбартаа анх удаа 2013 оны 3 дугаар сарын 26-нд зохион байгууллаа.

Тэмцээнд төгсөлтийн дараах сургалт эрхлэгч 15 байгууллага дангаараа болон хамтран 8 баг бүрдүүлэн оролцлоо.

Тэмцээний эхний шатанд эмнэл зүйн тохиолдол болон шинжилгээнд дүгнэлт шийдвэр гаргах чадвар, амилуулах суурь болон гэмтлийн суурь тусламж,  мэргэжлийн чиглэлээр асуулт хариултын тэмцээн, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчлүүлэгчдийн хоорондын ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой бэрхшээлтэй асуудлыг хэрхэн зөв шийдвэрлэх зэрэг сэдвүүдээр мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Эхний шатны шалгаруулалтанд оролцсон 8 багаас  УНТЭ-ийн “Эмчинй гарын үсэг” баг,  УГТЭ, Ачтан эмнэлгийн хамтарсан “ Шинэчлэл” баг,  ЭХЭМҮТ-ийн “Зөв эргэлт” баг,  КНАГ, ЭСҮТ-ийн хамтарсан “ Арга билиг” багууд шалгарч дараагийн шатны тэмцээнд оролцох эрхтэй боллоо.  

2 дах шатны  шалгаруулалтанд  багууд Эрүүл мэндийн салбарын шинэчлэл сэдвээр илтгэл, амилуулах лавшруулсан тусламж, эмнэл зүйн тохиолдолд дүгнэлт шийдвэр гарган, эмчилгээний тактик боловсруулах, багийн ахлагчдын хооронд авхаалж самбаа сорих тэмцээн зэрэг төрлөөр өрсөлдөх юм.

Цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.