Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-ийн сул ажлын байрны зар

                                            ҮЙЛЧЛЭГЧ АЖИЛД АВНА:

 

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг

 

 Ажлын байранд тавигдах шаардлага

  • Тусгай мэрэгжил шаардахгүй
  • Хурдан шуурхай, нямбай, аливаа зүйлд суралцахдаа хурдан
  • Цэвэрлэгээ сайн хийдэг, туршлагатай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, эрүүл мэндийн хувьд ажиллах чадвар сайтай
  • Аливаад сэтгэлээсээ ханддаг
  • Зан харилцаа, ёс зүйн доголдолгүй, муу зуршилгүй

 

  Нэмэлт мэдээлэл:

  • Эмнэлгийн байгууллагат ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

 

           ХОЛБОО БАРИХ:

ХАЯГ:  БЗД 3-р хороо Энхтайваны өргөн чөлөө Цус сэлбэлт судлалын үндэсний   төв

                   Утасны дугаар:  95956010

                   CV-г hr@nctm.mohs.gov.mn  имейл хаягаар илгээнэ үү.

                   СV хүлээн авах хугацаа 2019 оны 10 сар 21-ийг дуустал: