Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Байгууллагын цахим хуудас шинээр хөгжүүлэх компани сонгон шалгаруулах зар

2019-06-11

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудасыг шинэчлэх, хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэх, хөгжүүлэлтийн дараах засвар үйлчилгээг үзүүлэх чадварлаг дотоодын програм хангамж, мэдээллийн технологийн компаний сонгон шалгаруулалтад урьж байна.

Хөгжүүлэлт хийх, засвар үйлчилгээ үзүүлэх хөгжүүлэгч компани нь дараах ажил үүргийг гүйцэтгэх ба үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:

  1. Програм хангамжийн системийн шинжилгээг хийх

/Захиалагчийн гаргаж өгсөн техникийн даалгавар болон захиалагчийн хүсэлтийг тусгасан динамик сайтыг хөгжүүлэх     Жич: Ажлын техникийн даалгаварыг энд дарж татаж авах/

  1. Програм хангамжийн дата баазыг загварчлах, хуучин баазыг хөрвүүлэх

/Өнгөрсөн 5 жилийн дата болон вебсайтын програмчлал дээр суурилсан 4 програм хангамжийг хөрвүүлэх/

  1. Сул ажлын байрны зар,  төрийн албан хаагчийн анкет бөглөх үйл ажиллагааг цахимжуулах

/Эрүүл мэндийн байгууллагуудаас ирсэн сул ажлын байрны зарлал мэдээлэлд Төрийн албан хаагчийн анкетыг бөглөж илгээх үйл ажиллагааг цахимжуулах/

  1. Цахим хуудсыг тестлэх, Серверт хуулах

/Үндэсний дата төвд байршуулан тохиргоог хийх, Тестийн явцад ямар нэгэн алдаа илэрсэн тохиолдолд залруулах ажиллагааг гүйцэтгэх заавар боловсруулах/

  1. Цахим хуудсыг хүлээлгэн өгөх, сургалт хийх

/Цахим хуудсыг сайтар тестэлж чанарын хяналтыг хангасны дараа эх кодын хамт захиалагчид хүлээлгэн өгөх, Админ хэрэглэгч болон байгууллагын нийт ажилчдад сургалт зохион байгуулах/

 

Цахим хуудас хөгжүүлэх програм хангамж, мэдээллийн технологийн компанид тавигдах шаардлага: 

  1. Мэдээллийн систем, програм хангамж, веб сайт хөгжүүлэлтээр томоохон ажлын хөгжүүлэлт хийж байсан 3-с дээш жилийн ажлын туршлагатай байх.
  2. Томоохон хэмжээний цахим хуудас, портал сайт хийж гүйцэтгэхтэй холбоотой ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Уг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг сонирхсон этгээд нь дор дурдсан цахим хаягаар 2019 оны

06-р сарын 19-ны өдрийн 16:00 цагаас өмнө материалаа ирүүлнэ үү. Үүнд:

                   -Компаний танилцуулга          

           - Тусгай зөвшөөрөл

                   -Хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт /сүүлийн 3 жил/

                   -Боловсон хүчний мэдээлэл

                   -Үнийн санал

Материал ирүүлэхийн өмнө уулзалт зохион байгуулах эсэх: Үгүй.

Хувилбарт тендер ирүүлэхийг зөвшөөрөхгүй. Давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хаяг: Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөө 13б,

Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, 304 тоот өрөө.

Утас: 11-310371

И-мэйл: gantulga@hdc.gov.mn