Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Интермед эмнэлэгт дараах сул ажлын байр зарлагдлаа

Хүүхдийн эмч /Гэрээт/

Ажлын байрны зорилго: Эмчилгээ, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх.

Тавигдах шаардлага:

  • Анагаах ухааны их дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Хүүхдийн эмчээр мэргэшсэн, ажлын 2-с доошгүй жилийн ажлын туршлагатай
  • Хүүхдийн хоол боловсруулах эрхтний эмгэг судлалаар мэргэшсэн бол давуу талтай
  • 2-оос доошгүй жилийн ажлын туршлагатай
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг байх

Эм зүйч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  Эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгслийн тасралтгүй бэлэн байдлыг  хангах, нөөцийг үр ашигтай зохион байгуулах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх.

Тавигдах шаардлага:

  • Эм зүйч мэргэжлээр их дээд сургууль төгссөн
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй
  • Эмнэлгийн эмийн санд ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Санхүүгийн зохих мэдлэгтэй

 

Эм найруулагч

Ажлын байрны зорилго: Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм бэлдмэлийг технологийн дагуу бэлтгэх, савлах, хаяглах,  хадгалах, түгээх

Тавигдах шаардлага:  

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг эм найруулагч мэргэжлээр төгссөн
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай. Нийтийн үйлчилгээтэй эмийн санд ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Хурдан, шаламгай
  • Харилцааны соёлтой
  • Багаар ажиллах чадвартай

Ээлжийн сувилагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  Эмнэлгийн тасаг, нэгжийн чиг үүргийн хүрээнд сувилахуйн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт сувилахуйн тусламж, үйлчилгээний удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх 

Тавигдах шаардлага:

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй;
  • Сувилагч мэргэжил эзэмшсэн байх
  • Англи хэлний мэдлэгтэй бол давуу талтай

Мэс заслын сувилагч

Ажлын байрны зорилго: Сувилахуйн тусламж үйлчилгээг холбогдох стандарт, удирдамжийн дагуу өндөр түвшинд үзүүлэх.

Тавигдах шаардлага:

  • Сувилагч мэргэжилтэй
  • Сувилахуйн лицензтэй
  • Гардан үйлдлийг стандартын дагуу хийх чадвартай
  • Эмнэлэгийн техник, тоног төхөөрөмж ашиглах чадвартай
  • Мэс заслын сувилагчийн олгох курс төгссөн
  • Мэс заслын сувилагчаар ажиллаж байсан туршлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Урологи, бөөрний мэс заслын сувилагчаар ажиллаж байсан бол давуу тал болно

Эрчимт эмчилгээний сувилагч

Ажлын байрны зорилго: Сувилахуйн тусламж үйлчилгээг холбогдох стандарт, удирдамжийн дагуу өндөр түвшинд үзүүлэх.

Тавигдах шаардлага:

  • Сувилагч мэргэжилтэй
  • Сувилахуйн лицензтэй
  • Гардан үйлдлийг стандартын дагуу хийх чадвартай
  • Эмнэлэгийн техник, тоног төхөөрөмж ашиглах чадвартай
  • Эрчимт эмчилгээний сувилагчийн олгох курс төгссөн
  • Багаар ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай

Хүүхдийн сувилагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  Эмнэлгийн тасаг, нэгжийн чиг үүргийн хүрээнд сувилахуйн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт сувилахуйн тусламж, үйлчилгээний удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх 

Тавигдах шаардлага:

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй;
  • Сувилагч мэргэжил эзэмшсэн байх
  • Англи хэлний мэдлэгтэй бол давуу талтай

ВИП үйлчилгээ хариуцсан менежер

Ажлын байрны зорилго: ВИП үйлчлүүлэгчийг жагсаалтын дагуу таних, үйлчилгээ үзүүлэх, сэтгэл ханамжтай байлгах, үйлчилгээг саадгүй үзүүлэхэд шаардлагатай ажлг журмын дагуу зохион байгуулах, эрүүл мэндийн даатгалын мэдээлэл өгөх

Тавигдах шаардлага:

  • Харилцааны болон борлуулалтын ур чадвар өндөр
  • Багаар ажиллах чадвартай
  • Ажлын зохион байгуулалт, хувийн сахилга баттай
  • Мэдээллийн технологийн хэрэгсэл болон хэрэглээний программууд ашигдах чадвартай
  • Шударга, хариуцлагатай
  • Эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно

Үйлчлэгч

Тавигдах шаардлага:

  • Ээлжинд ажиллах боломжтой
  • Сахилга баттай
  • Эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан бол давуу талтай

 

ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ

Захиргаа, хүний нөөцийн алба

8000-0202

www.intermed.mn