Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй дараах сумдын ЭМБ-ууд таныг сул ажлын байранд урьж байна. 

Та багаар ажиллаж, сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх боломжтой орчин нөхцөл, найрсаг хамт олон хүлээж байна

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн 
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр эрхийн  / эмчлэх, сувилах, эх барих/ зөвшөөрөлтэй 
  • Харилцааны соёл эзэмшсэн, ёс зүйн тэгш төлөвшилтэй 
  • Багаар ажиллах чадвартай
  • Тухайн мэргэжлээр орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй 
  • Ачаалал даах чадвартай 
  • Компьютерийн хэрэглээний программыг эзэмшсэн 
  • Тусгай шаардлага: 
  • Нэгдсэн эмнэлэгт лаборант-1
  • Лабораторийн үндсэн мэргэшлийн сургалтанд суралцаж төгссөн
  • Статистикч их эмч -1 
  • Тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, боловсруулах чадвартай 

Их эмч- Гурванбулаг сум, Тэшиг сум, Рашант сум, Хангал сум, Орхон сум, Сэлэнгэ сум Эмийн цэцэглэн өрхийн ЭМТ-д тус бүр 1

Бага эмч- Могод сум, Рашаант сум, Сэлэнгэ сум, Хутаг-Өндөр сум дундын эмнэлэг /Хонгор баг/-т тус бүр 1

Эх бариагч- Хангал сум, Бугат сум тус бүр 1 

Сувилагч- Бугат сум, ХАнгал сум, Орхон сум, Эмийн цэцэглэн өрхийн ЭМТ-д тус бүр 1

Лаборант- Дашинчилэн сум, Орхон сум, Хангал сумд тус бүр 1 

Аймгийн Нэгдсэн эмнэлэг - 99491979 

Бугат ЭМТ- 95254000

Орхон -99638258

Рашаант-99987157

Сэлэнгэ-99043533

Хангал-99677148

Могод-99216858

Хутаг-Өндөр- 99051290

Эмийн цэцэглэн ӨЭМТ-96096454

Гурванбулаг ЭМТ- 99843080