Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 71 046 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 527 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 71 622 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 662 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 22.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 36 743 буюу 51.3 хувь нь хүү, 34 879 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.1 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 941 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1136 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.9-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 15531 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 191 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 9499 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6032 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 28 төрлийн 39 553 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 122.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2045 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 4.1-оор нэмэгдсэн байна.
“Эмнэлгийн удирдлагын чиглэлээр сургалт явагдлаа"

Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, “ЭМСХХ-3” төслөөс хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд “Эмнэлгийн удирдлагын багийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв боловсруулах чадавхийг бэхжүүлэх” сэдэвт сургалтыг 2012 оны 11-р сарын 29-30-ны өдрүүдэд ЭМЯ-тай хамтран МИАТ-ын “ Жаргалант” амралтанд зохион байгууллаа. Энэ удаагын  сургалтанд ЭМЯ, ЭХЭМҮТ, ГССҮТ, УIIТЭ-ийн удирдлагын багууд хамрагдсан бөгөөд  12 сарын 05-07-нд  УIТЭ, УIIIТЭ, ХӨСҮТ, АӨСҮТөвийн удирдлагын багуудыг оролцуулахаар төлөвлөж байна.

Сургалт нь эрүүл мэндийн байгууллагын удирдлагын багийн үүрэг үйл ажиллагааны дүн шинжилгээн дээр үндэслэн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв боловсруулах үйл явц, баримтлах зарчим, тэдгээрийн уялдаа холбоо зэрэг төлөвлөлтийн үндсэн ойлголтын талаарх суралцагчдын мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлэх зорилготой байлаа.

 Энэхүү сургалтын үр дүнд байгууллагын удирдлагын багд байгууллагынхаа түвшин дэх төлөвлөгчид болон хэрэгжүүлэгчдэд төлөвлөлтийн мөчлөгийн талаар нэгдсэн ойлголт өгч, үйл ажиллагааны төлөвлөлтийг үр дүнтэй хийж, хэрэгжилтийг амжилттай зохион байгуулснаар удирдлагын багийн менежмент сайжрах нөхцөл бүрдэх юм.