Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИНЖЕНЕР, ТЕХНИКЧДИЙН 21 ХОНОГИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Эрүүл мэндийн тогтолцооны судалгааны алба нь аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, үндэсний төвүүд болон хувийн хувшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникийн ажилтаны мэдлэг мэргэшлийн талаар болон сургалтын хэрэгцээг тодорхойлох зорилгоор судалгаа авсан.

 Судалгаанд нийт 47 эрүүл мэндийн байгууллагын 91 эмнэлгийн инженер,  техникийн ажилчид хамрагдсан бөгөөд үр дүнг нэгтгэж үзэхэд 12 буюу 13,19% нь дүрслэл оношлогооны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ чиглэлээр,  5 буюу 5,49% нь лабораторийн тоног төхөөрөмжийн чиглэлээр,  3 буюу 3,30% нь физик эмчилгээний тоног төхөөрөмжийн чиглэлээр нь, 24 буюу 26,37% нь мэс заслын тоног төхөөрөмжийн чиглэлээр,   18 буюу 19,78% нь яаралтай тусламжийн тоног төхөөрөмжийн чиглэлээр,  2 буюу 2,20% нь компюьютер, мэдээлэлийн технологийн чиглэлээр,  4 буюу 4,40%, мэргэжлийн дагуух гадаад хэлний чиглэлээр, 12 буюу 13,19% нь шинэ дэвшилтэт технологоор, 11 буюу 12,09% нь мэргэжил олгох чиглэлээр тус тус сургалтанд хамрагдах хүсэлт гаргасан байна.  

Эндээс харахад мэс заслын тоног төхөөрөмж (24 буюу 26,37%)  болон   яаралтай тусламжийн тоног төхөөрөмж (18 буюу 19,78%)-ийн чиглэлийн сургалт хамгийн их эрэлттэй байгаа нь харагдаж байна.

 Судалгааны үр дүнг үндэслэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдэд зориулсан богино хугацааны сургалтыг  “Яаралтай тусламж болон мэс заслын тоног төхөөрөмжүүдийг хэвийн ажиллагаагаар хангах нь”  сэдэвт 21 хоногийн 4 багц цагийн сургалтыг 2012 оны 11-р сарын 5-нд эхлүүллээ.

 Уг сургалтыг  Эрүүл мэндийн хөгжлийн төв, МУШУТИС-ЭХИС болон “Монголын эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэг”-тэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтанд хөдөө орон нутгийн  эрүүл мэндийн байгууллагын 30 инженер, техникчид оролцож байна. Сургалт 2012 оны 11-р сарын 23-ны өдөр өндөрлөнө.

Сургалтын удирдамж,  хөтөлбөрийг энд  дарж үзнэ үү.