“Уламжлалт анагаах ухааны сувилагч”- ийн ажлын байранд урьж байна.
Тавигдах шаардлага:
- Уламжлалт анагаах ухааны сувилагч мэргэжлээр анагаах ухааны их, дээд сургууль төгссөн
- Сувилах эрхийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй
- Харилцаа, хандлагатай
- Компьютерийн хэрэглээний мэдлэгтэй
Таны давуу тал:
- Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай
- Хэлний мэдлэг дундаас дээш түвшиний мэдлэгтэй
- Спорт, урлагын авъяастай бол давуу тал болно.
Манай эмнэлгийн давуу тал:
- Шууд үндсэн цалинд орж ажиллана
- Гадаад сургалтанд хамрагдах
- Мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх, төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэжлээр мэргэшихэд дэмжиж ажиллана.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн 1-р маягт /3*4 цээж зураг- 2%/
- Төгссөн их, дээд сургуулийн дипломын хуулбар /Нотариатаар баталгаажуулах/
- Сувилах эрхийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /Нотариатаар баталгаажуулах/
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Ажил хүссэн өргөдөл
Дээрх шаардлагыг бүрэн хангасан материалыг УНТЭ-ийн Захиргааны 5 давхарт Хүний нөөц, хөгжлийн алба болон Сувилахуй эрхэлсэн албанд 2019.01.27 хүртэл хүлээн авна. Утас:11312496, 11323895, 99077063
Сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион явуулна. Үүнд:
- Мэргэжлийн чиглэлээр ур чадварын шалгалт
- Англи хэл, компьютерийн мэдлэг үнэлэх тестийн шалгалт
- Ярилцлагын шалгалт
УНТЭ-ИЙН ХҮНИЙ НӨӨЦ ХӨГЖЛИЙН АЛБА
СУВИЛАХУЙ ЭРХЭЛСЭН АЛБА
2018.01. 21