Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 71 046 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 527 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 71 622 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 662 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 22.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 36 743 буюу 51.3 хувь нь хүү, 34 879 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.1 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 941 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1136 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.9-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 15531 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 191 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 9499 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6032 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 28 төрлийн 39 553 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 122.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2045 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 4.1-оор нэмэгдсэн байна.
ЭМЯ-аас дэвшүүлсэн “1:2” зорилтын хүрээнд зохион байгуулах сургалтад бүртгэж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС ДЭВШҮҮЛСЭН “1:2” ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ

СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА.

 

“МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ СУРГАЛТ” (3 ХОНОГИЙН)

Бүртгэл эхлэх: 2019.01.29 – 01.31-ны өдөр,  Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 102 тоот, мэргэжилтэн С.Лхагвадорж, 7011-0893, 9903-0484,  101 тоот Д.Баярхүү 9313-1767

                        Сувилахуйн сургуулийн багш Д.Нямаа, 9971-7965

Сургалт эхлэх хугацаа: 2019 оны 1 дүгээр сарын 15, 09:00 цагт

Сургалт зохион байгуулах газар: Сувилахуйн сургууль, 309 тоот өрөө (Улсын гуравдугаар төв эмнэлэгийн ард)

Элсэгчдэд тавигдах шаардлага:

-       Сувилагч мэргэжлээр төгссөн

-       Сүүлийн 1-3 жил хүндэтгэх шалтгаанаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй СУВИЛАГЧ

Бүрдүүлэх материал:

-       Иргэний үнэмлэх

-       Дипломын хуулбар

  “СУВИЛАХУЙН МЭДЛЭГ УР ЧАДВАРЫГ БАТАТГАХ” (14 ХОНОГИЙН)

Бүртгэл эхлэх: Өдөр бүр,  Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 102 тоот, мэргэжилтэн С.Лхагвадорж, 7011-0893, 9903-0484,  101 тоот Д.Баярхүү 9313-1767

                        Сувилахуйн сургуулийн багш Г.Ганхуяг, 9983-8788

Сургалт эхлэх хугацаа: 2019 оны 2 дугаар сарын 13, 09:00 цагт

Сургалт зохион байгуулах газар: Сувилахуйн сургууль, 309 тоот өрөө (Улсын гуравдугаар төв эмнэлэгийн ард)

Элсэгчдэд тавигдах шаардлага:

-       Сувилагч мэргэжлээр төгссөн

-       5 жилээс дээш хүндэтгэх шалтгаанаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй СУВИЛАГЧ

Бүрдүүлэх материал:

-       Иргэний үнэмлэх

-       Дипломын хуулбар

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА