Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 71 046 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 527 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 71 622 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 662 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 22.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 36 743 буюу 51.3 хувь нь хүү, 34 879 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.1 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 941 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1136 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.9-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 15531 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 191 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 9499 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6032 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 28 төрлийн 39 553 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 122.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2045 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 4.1-оор нэмэгдсэн байна.
“Хөдөлмөрийн чадвар алдалт тогтооход баримталж буй хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал” сэдэвт эр

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран эмнэлэг хөдөлмөр магадлалын өнөөгийн байдал, иргэн (даатгуулагч)-ий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг тогтооход баримталж буй эрх зүйн орчин, тогтолцоо, бодлого зохицуулалт, тулгамдаж буй асуудалд эрдэмтэн, судлаачдын анхаарлыг хандуулах, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар шинэлэг санал, санаа дэвшүүлэх, харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломж олгох, суурь судалгаатай болох зорилгоор зохион байгуулж байна.

            Сэдэв:

  1. “Даатгуулагч (иргэн)-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ тогтооход баримталж буй хууль, эрхзүйн орчин, тогтолцоо, нөлөөлөх хүчин зүйл, тулгамдаж буй асуудал”
  2. “Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын цахим мэдээллийн сангийн бүрдүүлэлтийн өнөөгийн байдал, сайжруулах арга зам”

             Илтгэлд тавигдах шаардлага:

а/ Агуулгын ерөнхий шаардлага

-        Нийгмийн хамгаалал, хууль эрхзүй, менежментийн шинжлэх ухааны тодорхой арга зүйн үндэслэлтэй байх;

-       Бодит мэдээлэл ашиглаж, баримт материал хавсаргаж баталгаажуулах;

-       Судалгаа шинжилгээний онол, арга хэрэгслүүдийг ашиглах;

-       Ишлэл зүүлтийн заалт бичих;

-       Ашигласан ном, судалгааны ажил, эх материалын жагсаалт бичих;

-       Удиртгал, илтгэлийн агуулга, ерөнхий дүгнэлт, зөвлөмжийг заавал тусгасан байх;

-       Хэрэгжиж болохуйц шинэлэг санаа дэвшүүлсэн байх;

 

б/ Илтгэл боловсруулахад тавигдах ерөнхий шаардлага

-       Үсгийн фонд- Arial;

-       Үсгийн хэмжээ-12;

-       Мөр хоорондын зай -1.5;

-       Хүрээ- Normal;

-       Хуудасны тоо- 8-аас доошгүй;

Нүүр хуудсанд илтгэлийн нэр, илтгэгчийн овог, нэр, албан тушаал, мэргэжил, зэрэг цол, сэдвийн нэрийг тэмдэглэх зэрэг шаардлагыг хангасан байна

Илтгэлийн хураангуйг Arial font-оор үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай Single, хүрээ-Normal, А4 хэмжээний 2-3 нүүр, 500-600 үгэнд багтаан бичих /Илтгэлийн болон зохиогчийн нэр, хаяг үгийн тоонд орохгүй/;

Илтгэлийн танилцуулгыг Power point-оор 15 минутын хугацаанд багтаан танилцуулахаар бэлтгэнэ.

Илтгэл хүлээн авах хугацаа:

 

            Илтгэлийг хураангуйн хамт 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17.30 цаг хүртэл хугацаанд Gansuh.ts@ndaatgal.mn и-мэйл хаягаар хүлээн авна.

            Холбоо барих:

НДЕГ-ын дэргэдэх ЭХМТК-ын 603 тоот өрөө, 11-32 93 97, 99175977

Шалгуур үзүүлэлт:

-       Судалгааны онол арга зүйн түвшин

-       Судалгааны ажлын шинэлэг санаа

-       Судалгааны арга аргачлал, боловсруулалт

-       Судалгааны мэдээлэл үнэн бодит нотолгоонд суурилсан, баримтаар баталгаажсан байдал

-       Практик ач холбогдол

-       Илтгэх ур чадвар зэрэг үзүүлэлтээр дүгнэнэ.

Шагналын сан:

  1. Тэргүүн байр-1,                   өргөмжлөл,   1 000 000 төгрөг
  2. Дэд байр-1,                          өргөмжлөл,   500 000 төгрөг
  3. Гуравдугаар байр-1,          өргөмжлөл,   300 000 төгрөг

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ ТӨВ КОМИСС