Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” зорилтын хүрээнд зохион байгуулсан сургалтын дүгнэх уулзалт

Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар 11939 сувилагч ажиллаж байгаа бөгөөд жил бүр сувилагчдын тоо нэмэгддэг хэдий ч нэг эмчид ногдох сувилагчийн харьцаа 1:1,2 байна.  Олон улсад энэхүү харьцаа 1:3 түүнээс дээш байдаг. Бид энэхүү харьцааг  5 жилийн хугацаанд 1:2 болгох зорилтыг тавин ажиллаж байна. Энэхүү зорилтдоо хүрэхийн тулд дараах 3 үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байгаагийн нэг нь өнөөдрийн та бүхний суралцсан “Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх сургалт”  юм.  Энэ оны сургалтууд зохион байгуулагдаж дууссантай холбогдуулан сургалтад хамрагдсан бүх сувилагчидтай ЭМЯ болон ЭМХТ, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн удирдлагууд  дүгнэх уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, ЭМХТ-ийн Ерөнхий захирал Д.Ганцэцэг , АШУУИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал Н.Наранбаатар нар оролцлоо.

“1:2” зорилтын хүрээнд  “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах” сургалтыг 3 удаа зохион байгуулж 93 сувилагч, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх” зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтыг 4 удаа зохион байгуулж 112 сувилагч, нийт 205 сувилагч суралцаж амжилттай төгслөө.

Сургалтад хамрагдсан сувилагч нар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад сургалт бүрийн дараа орсон бөгөөд шалгалтад 100% амжилт үзүүлсэн. Дээрх сургалтад суралцагчдын 60 хувь буюу 125 сувилагч ажлын байраар хангагдаад байна. Сургалтад хамрагдсан сувилагч нарыг 100% ажлын байраар хангах зорилтыг тавин ажиллаж байна.

 “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх”  тавдугаар сургалтыг 12 дугаар сарын 25-28-ны өдөр зохион байгуулах ба энэ удаагийн сургалтад Өвөрхангай аймгийн 11 сувилагч суралцахаар бүртгүүлээд байна.