Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
“Эрүүл чийрэг монгол хүн” 1 сарын аян явагдаж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Бага, дунд орлоготой иргэдийнхээ эрүүл мэндийн эрхийг хамгаална” гэсэн үндсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас  “Эрүүл чийрэг Монгол хүн” аяныг 2012оны 10.17-2012.11.17-ны хооронд 1 сарын  аяныг зохион байгуулж  байна. Энэ аяны хүрээнд  нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, эмчилгээг  Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, дүүргийн эмнэлгүүдэд үнэ төлбөргүй хийж, эмч нарын бичсэн жорын эмийг мөн үнэ төлбөргүй олгож эхэлсэн бол аяны нэг сарын хугацаанд нийслэлийн Хан-Уул, Налайх, Сүхбаатар, Багануур, Дархан-Уул аймгийн Хонгор сумын төвд үргэлжлүүлэн хийх юм байна.

Мөн “Эрүүл чийрэг Монгол хүн” аяны хүрээнд иргэдээс санал, хүсэлтийг нь авч байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн талаар саналаа заавал өгөхийг Эрүүл мэндийн яамнаас уриалж байгаа юм.

Энэ аяны хүрээнд 2012 оны 10 дугаар сарын 25 -ны өдрийн байдлаар Баянгол, Баянзүрх, Сонгино-Хайрхан, Чингэлтэй дүүргийн өрхийн эмнэлгүүдэд дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, хүүхэд, арьс, харшил, мэс засал, чих хамар хоолой,  дүрс оношлогоо  чиглэлээр  нийт 3674 хүн  үзлэгт хамрагдаж 236 иргэнийг 2-догч шатлалын эмнэлэгт илгээсэн байна. Мөн 923 хүн хэт авиа, дүрс оношлогоо, зүрхний цахилгаан бичлэг  зэрэг шинжилгээнд хамрагдаад байна.