Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 71 046 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 527 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 71 622 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 662 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 22.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 36 743 буюу 51.3 хувь нь хүү, 34 879 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.1 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 941 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1136 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.9-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 15531 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 191 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 9499 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6032 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 28 төрлийн 39 553 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 122.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2045 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 4.1-оор нэмэгдсэн байна.
ДЭВШИЛТЭД ТЕХНОЛОГИ ДЭЭР СУУРИЛСАН ШАЛГАЛТ БОЛОН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүл мэндийн хөгжлийн төв болон БНСУ-ын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын програм хангамж хөгжүүлэгч NSDevil байгууллагатай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд (http://hdc.gov.mn/content.php?id=1648&cid=1648) UBT буюу смарт төхөөрөмжид суурилсан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газартай хамтран 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Сургалт, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад Хөвсгөл аймаг болон ойролцоох аймаг, сумдаас ирсэн 47 эмч эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан. Тус сургалтаар одоо хэрэгжиж буй цахим болон цаасан шалгалтын системийг дэвшилтэд технологи ашиглан сайжруулах, олон улсын туршлага нэвтрүүлэх боломжийн талаар мэдээлэл өгсөн.

Сургалт, шалгалтад хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс авсан судалгааны үр дүнгээс танилцуулбал:

 

 

 

 

 

 

UBT технологи нь шалгуулагчийн мэдлэгийг олон талаас нь үнэлэх боломж олгох, шалгалтын цагийг үр дүнтэй зарцуулах, тог цахилгаан, интернэтгүй үед цахим шалгалтыг зохион байгуулах давуу талтай юм. Мөн шалгуулагчийн асуулт тус бүрт зарцуулсан хугацаатай танилцах, түүн дээр анализ хийх, асуултын чанарыг сайжруулах хөгжүүлэх боломжийг шалгалт зохион байгуулагч талд олгодог байна. 

Тус шалгалтын системийг олон улсын анагаахын их дээд сургууль болон эрүүл мэндийн байгууллагуудад өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд ЭМХТ нь энэхүү дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн шалгалтыг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авдаг болох нөхцлийг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна.