Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
“АНТИБИОТИКИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ, ХАНДЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ДЭЛХИЙН 7 ХОНОГ

“АНТИБИОТИКИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ, ХАНДЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ДЭЛХИЙН 7 ХОНОГ

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2015 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг зохион байгуулж эхэлсэн ба Монгол улс 4 дэх жилдээ энэхүү 7 хоногийг зохион байгуулж байна.

2018 оны хувьд 11 сарын 12-18-нд Дэлхийн антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх 7 хоногийг “Дахин сайн бод. Эмчээс зөвлөгөө ав” “Антибиотикийг буруу хэрэглэх нь биднийг бүгдийг нь эрсдэлд оруулж байна” сэдвийн дор тэмдэглэж байна.

Халдвар үүсгэгч нян болон бусад бичил биетүүд нянгийн эсрэг эмийн үйлчилгээнд нөлөөлөгдөн өөрчлөгдөхийг нянгийн тэсвэржилт гэж нэрлэдэг. Ингэж өөрчлөлгдсөн бичил биетүүдэд нянгийн эсрэг эм үйлчлэхээ больдог.

Антибиотикийг хэтрүүлж болон буруу хэрэглэж байгаа нь нянгийн тэсвэржилт үүсэх үйл явцыг улам хурдасгаж, бид бүгдийг эрсдэлд оруулж байна.

Нянгийн тэсвэржилт  нь яагаад дэлхий нийтийн анхаарлыг татсан нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна вэ?  

  • Амьдарч байгаа улс орон, нас хүйс, хэнийг ч харгалзахгүй антибиотикт тэсвэржилт үүссэн нян дамжин халдварладаг. 
  • Нянгийн тэсвэржилт нь зонхилон тохиолддог халдварыг хүртэл эмчлэхэд хэцүү болгож байгаа ба өвчлөлийн хугацааг уртасгаж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй болох, үхэлд ч хүргэх аюултай.
  • Халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх үр дүнтэй нянгийн эсрэг эм байхгүй бол эрхтэн шилжүүлэн суулгах, хавдрын үеийн хими эмчилгээ, чихрийн шижин болон олонтаа хийгддэг ерөнхий мэс заслын үед ч өвчтөн өндөр эрсдэлтэй учрах юм.
  • Нянгийн тэсвэржилтийн улмаас үйлчлүүлэгчийн хэвтэн эмчлүүлэх хугцаа уртсах, эрчимт эмчилгээ шаардлагатай болох гэх мэтээр эрүүл мэндийн салбарын зардал ихээр өснө.
  • Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд саад учруулах эрсдэлтэй.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд дараах зүйлд анхаарал хандуулахыг зөвлөж байна:

 

Иргэд юунд анхаарах вэ?

  • Антибиотик хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Нянгийн эсрэг эмийг:
    • Эмчийн зөвлөснөөс тун, хэмжээ, хугацааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх
    • Эмчийн зааснаас өөрөөр буюу буруу хэрэглэхийг зогсоох
  • Томуу, томуу төст ханиад зэрэг вирүсийн гаралтай халдварыг антибиотик эмчлэхгүй.
  • Хог хаягдлыг зохистой устгаж, цэвэрлэх нь хүрээлэн буй орчныг хамгаалж, халдварт өвчин дэгдэхээс сэргийлснээр антибиотикийн хэрэглээг багасгаж, улмаар нянгийнтэсвэржилтийг бууруулна.

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд юунд анхаарах вэ?

  • Нянгийн эсрэг эмийг зөвхөн шаардлагатай үед, эмчилгээний удирдамжийн дагуу жор бичиж, зөвхөн жороор олгох
  • Нянгийн эсрэг эмийг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөх бүрдээ буруу хэрэглэхийн аюул, эрсдлийн  тухай үйлчлүүлэгчид мэдээлэл өгч байх
  • Хугацаа дууссан болон хэрэглээгүй үлдсэн нянгийн эсрэг эмийг нэн даруй устгаж байх
  • Гар, багаж хэрэгсэл, ажлын орчноо ямагт цэвэр байлгах
  • Эмийн хяналт, сэргийлэлтийг сайжруулах талаар бусадтай хамтран ажилладаг байх

Эмч болон мал амьтны эрүүл мэндийн бусад мэргэжилтнүүд ямар арга хэмжээ авах вэ?

  • Нянгийн эсрэг эмийг зөвхөн зайлшгүй хэрэгцээтэй үед мал амьтанд хэрэглэхийг зөвлөж, нянгийн эсрэг эмийг өгч байгаа байдалд нь хяналт тавих
  • Зөв оношилж, тухайн өвчинд тохирох нянгийн эсрэг эмийг оновчтой сонгох
  • Иргэд, аж ахуй эрхлэгч, малчдад нянгийн эсрэг эмийг буруу хэрэглэснээс "нянгийн тэсвэржилт" үүсдэгийг ойлгуулж, ухамсарлуулах
  • Гар, багаж хэрэгсэл, ажлын орчноо ямагт цэвэр байлгах
  • Мал амьтныг дархлаажуулж, өвчтэй малыг тусгаарлан, халдвар тархахаас сэргийлж байх

Эрүүл ахуй, ариун цэврийг сахиулсан зохистой, сайн дадал зуршлыг мал аж ахуй эрхлэгч, малчин, фермерүүдэд хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх