Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Сул ажлын байрны зар

Эрүүл мэндийн яамны харъяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Үүнд:

  1. Сувилагч - 8

 

Тавигдах шаардлага:

 

  • Бакалавр ба түүнээс дээш зэргийн боловсролтой
  • Сувилах эрхийн зөвшөөрөлтэй Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зэрэг хууль эрхийн мэдлэгтэй байх
  • Мэргэжлээрээ заавар, зөвлөмж боловсруулах чадвартай байх
  • Орчин үеийн техник, хэрэгсэлийг бүрэн ашиглах чадвартай байх
  • Орос, англи хэлний зохих мэдлэгтэй байх
  • Зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, хувийн зохион байгуулалт сайтай, ёс зүйтэй, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай байх
  • Бие даан өөрийгөө хөгжүүлэх чадвартай
  • Ажлын санаачлагатай, урлаг, спортын авъяастай
  • Хариуцлага хүлээх чадвартай
  • Муу зуршилгүй /архи тамхи хэрэглэдэггүй/
  • 35 хүртэлх насны

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн маягт №01-г бөглөсөн байх
  • Иргэний үнэмлэхний хуулбар /эх хувийг авч ирэх/
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар /эх хувийг авч ирэх/
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /эх хувийг авч ирэх/
  • Сүүлийн 3 сард авахуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг /анкетанд наасан байх/
  • Гурван үеийн түүх /өөрийн гараар бичих/
  • Өмнө нь ажиллаж байсан бол чөлөөлөгдсөн тухай байгууллагын даргын тушаалын хуулбар /одоо ажиллаж байгаа бол ажил байдлын тодорхойлолт/

 

Бүрдүүлэх материалыг 2018 оны 09 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл СЭМҮТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн албанд буюу А блокийн 213 тоот өрөөнд хүлээн авна.

 

 Таныг тогтвор сууршилтай ажлын байр, эвсэг хамт олон хүлээж байна.

Харилцах утас: 7015-0526

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн  Хүний нөөцийн хөгжлийн алба

 

 

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИНЖЕНЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА.

 

Тавигдах шаардлага:

  • Бакалавр ба түүнээс дээш зэргийн боловсролтой
  • Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зэрэг хууль эрхийн мэдлэгтэй байх
  • Англи хэлний мэдлэгтэй /IBT TOFEL-н 75 ба түүнээс дээш, IELTS-н 5.0 ба түүнээс дээш оноотой байх/ эсвэл Орос хэлний зохих мэдлэгтэй;
  • Мэргэжлээрээ заавар, зөвлөмж боловсруулах чадвартай байх;
  • Харилцааны соёлтой;
  • Урлаг, спортын авъяастай; /урлагийн онцгой авъяас, спортын зэрэгтэй бол давуу тал болно/
  • Багаар ажиллах чадвартай;
  • Удирдан манлайлах, зааж сургах чадвартай;
  • Хорт зуршилгүй байх;
  • 35 нас хүртэлх;

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл; /өөрийн гараар бичих/
  • Төрийн албан хаагчийн анкет №1 /хар үзгэн балаар, өөрийн гараар бөглөх/
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Гурван үеийн намтар; /өөрийн гараар бичих/
  • Боловсролын гэрчилгээний хуулбар;
  • Дипломны хуулбар;
  • НДД-ийн хуулбар;
  • Одоогоор ажиллаж байгаа бол ажил байдлын тодорхойлолт;

 

 Бүрдүүлэх материалыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл СЭМҮТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн албанд буюу А блокийн 213 тоот өрөөнд хүлээн авна.

 

Холбоо барих утас: 70150526

 

Таныг найрсаг хамт олон, тав тухтай ажлын байр хүлээж байна.