Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Сул ажлын байрны зар

 

Улсын гуравдугаар төв эмнэлэг дараах сул ажлын байран ажилтан сонгон шалгаруулж авна.

Нээлттэй ажлын байр

Тавигдах шаардлага

Материал хүлээн авах хугацаа

1

Сүлжээ, эмбеддэд систем хариуцсан инженер

 

1 орон тоо

  • Мэдээллийн сүлжээний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Сүлжээний шийдэл гаргах, засвар үйлчилгээ, тохиргоо хийх чадвартай байх
  • Cisco, MikroTik, Ubiquiti зэрэг тоног төхөөрөмжүүд дээр хөрвөн ажиллах чадвар, мэдлэг, туршлагатай байх
  • Цаг бүртгэл, хяналтын камер зэрэг эмбеддэд системүүдийг суурьлуулах, тохируулга хийх чадвартай байх
  • Баримт бичиг боловсруулах чадвартай байх
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Харилцаа, хандлага сайтай байх;
  • Ачаалал даах, хурдацтай ажиллах чадвартай;
  • Бие даасан, хараат бус шийдвэр гаргах чадвартай;
  • Тогтвор суурьшилтай ажиллах

2018.08.15

2

Сантехникийн инженер

 

1 орон тоо

  • Сантехникийн инженер мэргэжлээр ШУТИС-ийг бакалавр зэрэгтэй төгссөн.  
  • Ёс зүй, харилцаа хандлага сайтай байх;
  • Багаар ажиллах, удирдан зохион байгуулах ур чадварт суралцсан
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах бүрэн чадвартай 
  • Цаашид төрийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзлэлтэй
  • Ажлын ачаалал даах чадвартай 

2018.08.22

3

Мэс заслын / Мэдээгүйжүүлгийн сувилагч-

5 орон тоо

  • Сувилахуйн дипломын болон бакалавр зэрэгтэй
  • Голч дүн 2,8-с дээш байх
  • Мэс заслын болон мэдээгүйжүүлгийн сувилахуйн нарийн мэргэжил эзэмшсэн
  • Сувилах эрхийн 5 жилийн хугацаатай зөвшөөрлийн гэрчилгээтэй, хугацаа хүчин төгөлдөр байх
  • Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй

Ёс зүй, харилцааны ур чадвар сайтай

  •  

/хугацаа харгалзахгүй байнга бүртгэнэ/

4

Ангиографийн техникч –

1 орон тоо

Дүрслэл оношилгооны техникч мэргэжлээр анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг төгссөн.

Техникч мэргэжилтэй

 

  • Ангиографийн аппарат тоног төхөөрөмжийн талаар  мэдлэгтэй

Тухайн мэргэжлээрээ ажилласан туршлагатай

Ээлжийн болон дуудлагаар ажиллах боломжтой, ачаалал даах чадвартай

Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй

Ёс зүй, харилцааны ур чадвар сайтай

 

2018.09.01

5

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер –

1 орон тоо

/эрэгтэй/

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, голч дүн 2.8-с дээш

Мэргэжлээрээ ажилласан туршлагатай

Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах мэдлэгтэй

Ажлын ачаалал даах чадвартай, ээлжинд болон дуудлагаар ажиллах боломжтой

Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах

Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх,

Ёс зүй, харилцааны ур чадвар сайтай

 

2018.09.01

6

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч –

 

1 орон тоо

 

/эрэгтэй/

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч мэргэжлээр төгссөн, голч дүн 2.8-с дээш

Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах мэдлэгтэй

Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

Ажлын ачаалал даах чадвартай, ээлжинд болон дуудлагаар ажиллах боломжтой

Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах

Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх,

Ёс зүй, харилцааны ур чадвар сайтай

 

2018.09.01

5.

Дотоод шүүрэл булчирхайн их эмч

 

1 орон тоо

 

/Хүний оронд 1-2 жил ажиллах/

Анагаах ухааны их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөж Дотоод шүүрэл булчирхайн их эмчийн төрөлжсөн мэргэшил эзэмшсэн байх

Эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа 5 жил байх ба хүчинтэй байх

Мэргэжлээрээ ажилласан туршлагатай

Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан

Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай 

Тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон ачаалал даах чадвартай 

 

2018.09.01

 

 Бүрдүүлэх материал:


  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет Маягт№1
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн  нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • “4х6” хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
  • Оршин суугаа хорооны болон Цагдаагийн газрын тодорхойлолт

 

Холбоо барих

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ард-Аюушийн гудамж 1а, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захиргаа, хүний нөөцийн алба, 3 тоот өрөө

Утасны дугаар: 7700-0316

Факс: 7000-7886

Захиргаа, хүний нөөцийн алба