Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Сул ажлын байрны зар

ЭХЭМҮТ-д дараах нээлттэй ажлын байранд ажилд урьж байна.

 

 

Нээлттэй ажлын байр

 

Тавигдах шаардлага, ажлын байрны үндсэн чиг үүрэг

 

 

Материал хүлээн авах хугацаа

 

 

1

 

Дурангийн эмч /Хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Хүний их эмч
  • Дурангийн эмчээр мэргэшсэн
  • 5 жилийн хугацаатай эмчлэх эрхийн гэрчилгээтэй.
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Мэргэжлийн зөвлөгөө өгөх, багаар ажиллах ур чадвартай
  • Ёс зүйтэй, харилцааны өндөр чадвартай
  • Хувийн зохион байгуулалттай, ачаалал даах чадвартай

 

Чиг үүрэг:

  • Ходоод гэдэсний дурангийн оношилгоогоор ходоод гэдэсний эмгэгийг оношлох, эмчлэх тусламж үйлчилгээг эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлийн стандарт удирдамжийг баримтлан үзүүлэх
  • Хүүхдэд яаралтай тусламжийн оношлогоо, эмчилгээний асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, чанар хүртээмжтэй үзүүлэх

 

 

2018.08.16 2018.08.31

 

2

 

Нярайн эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Хүний их эмч
  • Нярайн эмчийн мэргэшил эзэмшсэн.
  • 5 жилийн хугацаатай эмчлэх эрхийн гэрчилгээтэй.
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Мэргэжлийн зөвлөгөө өгөх, багаар ажиллах ур чадвартай
  • Ёс зүйтэй, харилцааны өндөр чадвартай
  • Хувийн зохион байгуулалттай, ачаалал даах чадвартай

 

Чиг үүрэг:

 

  • Нярайн амь тэнссэн эмгэгийн үеийн тусламж үйлчилгээг эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлийн стандарт удирдамжийг баримтлан үзүүлэх   
  • Нярайн амь тэнссэн эмгэгийн үеийн яаралтай тусламжийн оношлогоо, эмчилгээний асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, чанар хүртээмжтэй үзүүлэх  

 

 

2018.08.16 2018.08.31

 

3

 

Хүүхдийн согог заслын эмч /ортопед/

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Хүний их эмч
  • Хүүхдийн согог заслын эмчээр мэргэшсэн
  • 5 жилийн хугацаатай эмчлэх эрхийн гэрчилгээтэй.
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Мэргэжлийн зөвлөгөө өгөх, багаар ажиллах ур чадвартай
  • Ёс зүйтэй, харилцааны өндөр чадвартай
  • Хувийн зохион байгуулалттай, ачаалал даах чадвартай

 

 

2018.08.16 2018.08.31

 

4

 

 

 

Нүдний эмч /хараа хамгаалах/

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Хүний их эмч
  • Нүдний эмчийн мэргэшил эзэмшсэн.
  • 5 жилийн хугацаатай эмчлэх эрхийн гэрчилгээтэй.
  • Мэргэжлийн зөвлөгөө өгөх, багаар ажиллах ур чадвартай
  • Ёс зүйтэй, харилцааны өндөр чадвартай
  • Хувийн зохион байгуулалттай, ачаалал даах чадвартай

 

Чиг үүрэг:

 

  • Харааны эмгэгийг оношлох, эмчлэх тусламж үйлчилгээг эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлийн стандарт удирдамжийг баримтлан үзүүлэх 
  • Хүүхдэд яаралтай тусламжийн оношлогоо, эмчилгээний асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, чанар хүртээмжтэй үзүүлэх

 

 

2018.08.16 2018.08.31

 

5

 

Лабораторийн эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Хүний их эмч
  • Лабораторийн эмчээр мэргэшсэн
  • 5 жилийн хугацаатай эмчлэх эрхийн гэрчилгээтэй.
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Мэргэжлийн зөвлөгөө өгөх, багаар ажиллах ур чадвартай
  • Ёс зүйтэй, харилцааны өндөр чадвартай
  • Хувийн зохион байгуулалттай, ачаалал даах чадвартай

 

Чиг үүрэг:

 

  • Лабораторийн чиг үүргийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх
  • Яаралтай тусламжийн оношлогоо, эмчилгээний асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, чанар хүртээмжтэй үзүүлэх

 

 

2018.08.16 2018.08.31

 

6

 

Сувилагч

  • Сувилахуйн дипломын болон бакалаврын зэрэгтэй төгссөн.
  • Сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Эмчлүүлэгч үйлчлүүлэгчдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх чадвартай байх
  • Хувийн зохион байгуулалттай, багаар ажиллах чадвартай, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг байх
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй, харилцаа хандлага сайтай.

 

Чиг үүрэг:

 

  • Байгууллагын тасаг нэгжийн чиг үүргийн хүрээнд сувилахуйн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, сувилахуйн тусламж үйлчилгээний удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх

 

 

2018.08.16 2018.08.31

 

7

 

Эмнэлгийн бус тоног төхөөрөмжийн техникч

  • 25-40 насны эрэгтэй
  • Эмнэлгийн бус тоног төхөөрөмжийн техникч мэргэжилтэй
  • Засвар үйлчилгээ хийх арга техникийн онолын болон практикийн түвшинд сайн эзэмшсэн
  • Харилцааны болон хувийн соёлтой
  • Ажлын цаг баримталдаг, ажлын зохион байгуулалттай
  • Тогтвор суурьшилтай ажиллах

Чиг үүрэг:

 

  • Төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгддэг эмнэлгийн бус зориулалтаар ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах

 

 

2018.08.16

2018.08.31

 

8

 

Угтах үйлчилгээний ажилтан

  • 25-30 насны эмэгтэй
  • Их дээд сургууль төгссөн /Эрүүл мэндийн чиглэлээр сургууль төгссөн бол давуу тал болно/
  • Харилцааны болон хувийн өндөр соёлтой
  • Ёс зүйг баримтлан ажиллах, хариуцлагатай
  • Ажлын ачаалал даах чадвартай

Чиг үүрэг:

  • Үйлчлүүлэгч нарыг угтан авч, мэндлэн сэтгэлд нийцсэн лавлах тусламж үйлчилгээг үзүүлэх
  • Эмнэлгийн зохион байгуулалт, үйл ажиллагааны талаарх мэдээлэл өгөх,

 

 

2018.08.16

2018.08.31

 

9

 

Гэрээт харуул

  • 25-45 насны эрэгтэй
  • Цэргийн алба хаасан эсвэл харуул хамгаалалтын чиглэлээр сургалтанд хамрагдсан
  • Бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой
  • Хариуцлагатай үнэнч шударга
  • Элдэв муу зуршилгүй
  • Харилцааны болон хувийн соёлтой

 

Чиг үүрэг:

 

  • Төвийн объект, түүний үл хөдлөх хөрөнгө, хуулиар олгогдсон эзэмшил газар, барилга байгууламж талбай, объектын доторхи эд хогшил, хайс хашааны бүрэн бүтэн байдлыг хамгаалах, гэмт халдлагаас сэргийлэх

 

 

2018.08.16

2018.08.31

 

10

 

Гэрээт үйлчлэгч

  • 25-40 насны эмэгтэй
  • Бүрэн дунд түүнээс дээш боловсролтой
  • Харилцааны болон хувийн соёлтой
  • Ажлын цаг баримталдаг, ажлын зохион байгуулалттай
  • Тогтвор суурьшилтай ажиллах

 

Чиг үүрэг:

 

  • Үйлчлүүлэгчийн тав тухтай орчныг бий болгон, цэвэрлэгээ үйлчилгээг стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэх

 

 

2018.08.16 2018.08.31

 


Бүрдүүлэх материал:


  • Төрийн албан хаагчийн №1 маягт бөглөсөн байх
  • Мэргэжлийн дипломны хуулбар
  • Мэргэжлийн зөвшөөрөл шаардлагатай мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Гурван үеийн түүх
  • Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

Дээрх шаардлагыг бүрэн хангасан материалыг ЭХЭМҮТ-ийн Захиргааны 4 давхарт Хүний нөөцийн албанд 2018.08.31 хүртэл хүлээн авна.  

Холбоо барих утас: Хүний нөөцийн албаны мэргэжилтэн С.Чанцалням /89031956/

2018.08.16