Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний танилцуулах уулзалт, семинар болж өнгөрлө

Эрүүл мэндийн яамны Эм, үйлдвэрлэл технологийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба  хамтран Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод 2018 оны 06 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд 2 хоногийн уулзалт, семинарыг зохион байгуулсан.

Уулзалт, семинарт удирдах 4 байгууллагын 8, эрүүл мэндийн яамны харьяа 16 байгууллагын 30, 19 аймгийн эрүүл мэндийн байгууллагын 24, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 19 байгууллагын 21, хувийн хэвшлийн 12 байгууллагын 18  нийт 75 байгууллагын 101 инженер техникчид болон бусад мэргэжилтнүүд оролцлоо.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний өнөөгийн байдлын үнэлгээ хэлэлцүүлэх эхний сэдвийн хүрээнд 2017 онд хийгдсэн үнэлгээний тайланг танилцуулж, зарим нэг эх, нярайн оношилгоо, эмчилгээнд тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний талаар хичээл зааж, засвар үйлчилгээний журмын хэлэлцүүлэг боллоо.

            Эмнэлгийн тоног төхөөрөмжийн бүртгэл, мэдээний сангийн програм хангамж танилцуулах хоёрдугаар сэдвийн хүрээнд уг мэдээний санг бүрдүүлэх, ашиглах журам болон програм хангамжийн талаар танилцуулга хийж, багаар ажиллуулан өгөгдөл оруулж туршин, оруулсан өгөгдлөөс тайлан мэдээ гаргуулж дадлага ажил хийлгэн онол болон практикийн мэдлэгийг олгосон.