Гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, албан хаагчдаа чадавхижуулах чиглэлээр уулзалт зохион байгу
Гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, албан хаагчдаа чадавхижуулах чиглэлээр уулзалт зохион байгуулав.
Эрүүл мэндийн хөгжлийн төв эмч, эмнэлгийн мэргэжилтний чадавхийг сайжруулах, тэдний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үйл ажиллагааны зохион байгуулалт, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалт, эм, эмнэлгийн хэрэгслийн экспорт, импортын лиценз, эрүүл мэндийн статистикийн мэдээ мэдээлэл, үзүүлэлтийг нэгтгэх зэрэг өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байгууллагын хувьд гадаад харилцаагаа өргөжүүлэх, ажилтан албан хаагчдаа чадавхжуулах чиглэлээр байнга анхаарал хандуулан ажилладаг.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ЭМХТ-ийн Ерөнхий захирал Д.Ганцэцэг, Хөгжлийн төлөвлөлт, хамтын ажиллагааны албаны дарга Р.Жаргалмаа, Гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн Ш.Солонго нар Японы ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга ноён Мацүхаши Томоюки, Эрүүл мэндийн салбар хариуцсан зөвлөх Кэнтаро Морита нартай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар ноён Мацүхаши Томоюки Монгол Японы хамтын ажиллагаа үр дүнтэй идэвхитэй хэрэгжиж байгааг цохон тэмдэглээд Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, хоёр талын харилцан ашигтай төсөл хэрэгжүүлэх, эмнэлгийн мэргэжилтний чадавхийг дээшлүүлэх зайн сургалтын тоног төхөөрөмжийн асуудлаар хамтран ажиллах боломжийг судлан дэмжихээ илэрхийлэв.
Түүнчлэн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн нэгэн чухал чиг үүрэг болох сургалт эрхлэгч байгууллага болон сургагч багш нарыг бэлтгэх чиглэлээр ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг Японы байгууллагуудтай холбох, нөөц бололцоог эрэлхийлж ажиллахаа мэдэгдлээ.
