Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
“Эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгууллагын орлого зарлагын мэдээг гаргахад анхаарах асуудлууд” цах

“Эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгууллагын орлого зарлагын мэдээг гаргахад  анхаарах асуудлууд” цахим сургалт боллоо.

Эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгууллагын орлого зарлагын мэдээ нь “Албан ёсны статистикийн мэдээлэл”-ийн төрөлд ордог.

  • Дотоодын нийт бүтээгдэхүүн болон  эрүүл мэндийн үндэсний тооцоог тооцоолоход ашигладаг  ихээхэн чухал мэдээлэл юм.

Иймээс хувийн хэвшлийн байгууллагууд статистик мэдээ гаргахад ихээхэн ач холбогдол өгч үнэн зөвөөр тайлагнах нь чухал юм.

Тиймээс өнөөдөр  Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс  “Эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгууллагын орлого зарлагын  мэдээг гаргахад  анхаарах асуудлууд” цахим сургалтыг зохион байгууллаа.  Сургалтад 21 аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд оролцсон бөгөөд   ЭМХТ-ийн Бодлогын судалгаа, удирдлагын сургалтын албаны мэргэжилтэн  Б.Доржмягмар анхаарах асуудлуудын талаар зөвөлгөө өгч харилцан ярилцан, асуултад хариуллаа.

Сургалтаар:

  • ЭМХХБ-ын орлого, зарлагын мэдээний хэрэглээ, ач холбогдол
  • Хугацаа
  • Орлого, зарлагын мэдээний маягт
  • Орлого, зарлагын мэдээг гаргахад анхаарах асуудлууд
  • ЭМТ201.27.2 маягтны тухай
  • Хариуцлага, хяналт сэдвүүдээр мэдээлэл өгсөн байна.

Цаашид энэ сургалтаар мэдэж авсан мэдлэг, мэдээллээ аймгийнхаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжилтнүүдэд хүргэх ажлыг тухайн аймгийн сургалтад оролцсон мэргэжилтнүүд зохион байгуулах юм.