Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн сул ажлын байрны мэдээлэл

Олон нийтийн харилцааны менежер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг.

Цалин, нэмэгдэл хөлс:

Албан тушаалын сарын үндсэн цалин нь Төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮ-7 ангиллаар, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын холбогдох тогтоолд заасан нэмэгдэл хөлс, урамшуулал,  бусад нэмэгдлээс бүрдэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:

Дараах шаардлага, шалгуурыг бүрэн хангасан байвал зохино:

-Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг Нийгмийн эрүүл мэндийн ажилтан, маркетингийн менежер мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн байх;

-Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх;

- Төвийн маркетингийг хөгжүүлэх, цусны донор элсүүлэлт хийх, илтгэх ур чадвартай байх;

- Гадаад хэлний мэдлэгтэй байх;

-Компьютерийн хэрэглээний программыг бүрэн ашиглах чадвартай байх;

-Шударга, эерэг хандлагатай, багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;

-Идэвхи санаачлагатай, бүтээлч шинийг эрэлхийлэх сэтгэлгээтэй хариуцлагатай байх.

-Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалтын арга зүй эзэмшсэн, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

 

Бүрдүүлэх материал: 

-Төрийн албан хаагчийн анкет;

-Боловсролын баримт бичиг /эх хувиар болон хуулбарын хамт/;

-Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/;

-Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт;

-Нийгмийн даатгалын дэвтэр /эх хувиар болон хуулбарын хамт/;

-Хугацаа хэтэрсэн өр төлбөргүй болохыг тодорхойлсон тодорхойлолт;

-Ял, шийтгэл эдлэж байгаагүй талаарх тодорхойлолт.

Дээрхи шаардлагыг хангаж байгаа иргэдийг 2020 оны 05  дугаар сарын 30-ны өдөр хүртэл Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн 405 тоотод бүртгэнэ.

Холбоотой асуудлаар 98116868 утсаар мэдээлэл авна уу.

 

ЦССҮТ