Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн сул ажлын байрны мэдээлэл

Яаралтай тусламжийн эмч

Гүйцэтгэх үүрэг:

1. Яаралтай тусламжийн үндсэн  мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх

2. Амь тэнссэн үеийн үйлчилгээг үзүүлэх 

 

Тавигдах шаардлага: 

  • Анагаах ухааны их дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй (лицензтэй)
  • Яаралтай тусламжийн үндсэн эмчийн мэргэшүүлэх (резидентур) сургалтыг төгссөн
  • 1-ээс дээш жил ажилласан ажлын туршлагатай байх  

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн 1-р маягт  /3*4 цээж зураг- 2%/
  • Төгссөн их, дээд сургуулийн дипломын хуулбар  /Нотариатаар баталгаажуулах/
  • Эмчлэх эрхийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /Нотариатаар баталгаажуулах/
  • Мэргэшүүлэх болон дээшлүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

Дээрх шаардлагыг бүрэн хангасан материалыг УНТЭ-ийн Захиргааны 5 давхарт Хүний нөөц, хөгжлийн албанд 2020.03.30-ны өдрийг дуустал хугацаанд хүлээн авна. Утас: 77111017

 

УНТЭ-ИЙН ХҮНИЙ НӨӨЦ ХӨГЖЛИЙН АЛБА

2020.03.25